Мэдээ / Aug 20, 2009

Euromoney-2008 Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт боллоо

Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт 9-р сарын 10, 11-нд төрийн ордонд болж өндөрлөлөө. Уг уулзалтанд гадаадын 24 орны 150 гаруй төлөөлөгчид монголын хөрөнгө оруулалтын орчин, нөхцөл, цаашдын хандлага зэргийн талаар ярилцаж, монголд бизнес харилцаа тогтоох, хөрөнгө оруулсан хуучин түншүүд бусадтай санал бодлоо хуваалцахаар ирсэн бөгөөд өнгөрсөн жилийнхээс илүү өргөн хүрээтэй боллоо гэж төлөөлөгчид үзэж байна.

Энэ удаагийн “Euromoney-2008” олон улсын бага хуралд манай банк ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон бөгөөд Хаан банк, Хас банк, Монгол шуудан банкууд хамтарсан ивээн тэтгэгчээр оролцсон юм. Мөн Монголд төлөөлөгчийн газраа нээгээд удаагүй байгаа ING bank, Eurasia capital management байгууллага, Монголын “Newcom Group” зэрэг байгууллагууд ивээн тэтгэсэн байна.

Euromoney conference


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт