Мэдээ / Aug 20, 2009

Худалдаа, хөгжлийн банкны төлбөрийн картаар үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын III зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө

Өнгөрөгч Баасан гарагт зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Төлбөрийн картаар үйлчилгээ үзүүлэгч байгуулагуудын зөвлөгөөн”-ийг амжилттай зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд тус банкны картаар үйлчилгээ үзүүлдэг 900 гаруй байгууллагуудаас шилдэг 200 гаруй төлөөлөгчийг урин оролцуулсан юм.

ХХБ энэхүү зөвлөгөөнөөрөө дамжуулан төлбөрийн картаар үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын санал бодлыг сонсох, одоогийн картын үйлчилгээг улам сайжруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, тэдэнд шинэ мэдээлэл хүргэх, шинээр гарсан бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, цаашид хэрхэн бэлэн бус төлбөр тооцоог картаар дамжуулан өргөжүүлэх зэрэг асуудлуудаар хамтран ярилцсан юм. Түүнчлэн бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээг монголд жинхэнэ утгаар нь бий болгох, хүн бүр төлбөрийн картаар төлбөр тооцоогоо хийн үйлчлүүлдэг тэр соёлыг бий болгоход энэхүү зөвлөгөөний гол зорилго оршдог юм. ХХБ нь Монгол улсад VISA, Mastercard, American Express, JCB байгууллагуудын төлбөрийн картуудыг хүлээн авч, төлбөр тооцоо хийдэг цорын ганц банк бөгөөд бэлэн мөнгөний машин “АТМ”-ыг анх монголчууддаа хүргэж, картын дэвшилтэт бүтээгдэхүүнүүдийг анхлан зах зээлд нэвтрүүлж, эх орондоо төлбөрийн картын хэрэглээг бий болгож, бэлэн мөнгөний хэрэглээний эрсдэлийг арилгахад гол хувь нэмэр оруулсаар ирлээ. Мөн зөвлөгөөний үеэр ХХБ-наас төлбөрийн картаар хамгийн их үйлчилгээ үзүүлсэн байгууллагуудаа үйлчилгээний чиглэл бүрээр шалгаруулан, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав. Үүнд, Худалдааны шилдэг байгууллагаар “Эвсэг ХХК”, Лэди картаар үйлчлэгч шилдэг байгууллагаар “Charming beauty” Beauty & SPA Center болон “Хонхондой” эмийн сан, Шилдэг зочид буудлаар “Улаанбаатар зочид буудал”, Шилдэг аялал жуулчлалын байгууллагаар “Номадик Жорнейс ХХК”, Шилдэг зоогийн газраар “Гранд хаан Айриш” тус тус шалгарлаа.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих