Худалдаа, хөгжлийн банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран гадаад төлбөр тооцоо, тэр дундаа гадаад худалдааны төлбөр тооцоог гүйцэтгэж ирсэн арвин туршлагатай билээ. Мөн түүнчлэн, Global Trade Review сэтгүүлээс Монголын шилдэг худалдааны санхүүжилтийн үйлчилгээг үзүүлэгч банкаар 2011 оноос хойш 4 – н жил дарааллан шалгараад байна.
Азийн хөгжлийн банкны Trade Facility Programm, Олон улсын санхүүгийн корпорацийн Global Trade Facilitation Programm зэрэг худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсанаар хамтран ажиллах банк санхүүгийн байгууллагуудын хүрээ улам өргөжин тэлсээр байна. Дээрх бүх үзүүлэлтүүд нь ХХБ – ийг худалдааны санхүүжилтийн салбартаа Монгол улсдаа тэргүүлэгч байр суурьтайг илтгэж байна.
Таны бизнесийн хэрэгцээнд тохирсон худалдааны санхүүжилтийн хэрэгслүүд: