Мэдээ / Apr 04, 2017

БАНКНЫ БАТАЛГАА ГАРГАХ ХУУЛЬ БУС ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Байгууллага, иргэдийн санхүүгийн сахилга бат, чадварыг илтгэх чухал бичиг баримт нь дансны тодорхойлолт, хуулга юм. Тиймээс ч иргэд гадаадад зорчих, аялах, суралцахаар явахдаа санхүүгийн чадавхаа баталгаажуулж, харилцдаг банкнаасаа банкны тодорхойлолт гаргуулж авдаг. Танд дансны тодорхойлолт гаргуулахдаа анхаарах дараах зөвлөмжүүдийг хүргэе.

САНХҮҮГЭЭ ЗӨВ УДИРДАЖ, ДАНСАА ИДЭВХТЭЙ АШИГЛАХ

 

  • Та хувийн санхүүгээ зөв удирдаж, сар бүрийн орлогоо дансандаа хүлээн авч, зарлагаа данснаасаа гаргаж хэвшээрэй. Энэ нь таныг тогтмол орлоготойг нотлох үндэслэл болно.

ТУЛГАН БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙХ

 

  • Тодорхойлолт, хуулгатай холбоотой лавлагаа, баталгаажуулалт авах хүсэлт ирвэл таны хүсэлт гаргах үедээ өгсөн зөвшөөрлийн дагуу мэдээллийг тодруулсан байгууллагад мэдээлж ажилладаг. Тиймээс таны гадаад улсын элчин сайдын яамдад эсвэл бусад санхүүгийн холбоотой байгууллагад хандаж өгсөн дансны тодорхойлолт, хуулга нь эргээд банкаар тулган баталгаажуулалт хийгдэж байдаг тул та бүхэн дансны мэдээллээ үнэн зөвөөр хүргүүлж байна уу!

ХУУЛЬ БУС ТОДОРХОЙЛОЛТ ГАРГАГЧДАД ХАНДАХГҮЙ БАЙХ

 

  • Таны холбогдох байгууллагад хүргүүлсэн дансны тодорхойлолт, хуулгад тулган баталгаажуулалт хийгддэг тул та Банкны баталгаа, тодорхойлолт, хуулга гаргаж өгдөг хувь хүнд хандаж өөрийн үнэт цаг зав, мөнгөө хууль бус үйлдэлд бүү зарцуулаарай.

БАНКНЫ БАРИМТ БИЧИГТ ЗАСВАР ОРУУЛАХГҮЙ БАЙХ

 

  • Дансны тодорхойлолт, хуулгыг хуурамчаар үйлдэх, банкнаас гаргасан хэвлэмэл маягт, тамга, тэмдэг бүхий бичиг баримтыг өөрчилж, засварлах санаатай болон санаандгүй тохиолдол ихсэж байна. Иймд та санхүүгийн эрсдэлээс өөрийгөө хамгаалж, энэ төрлийн гэмт хэргийн үйл ажиллагаанд холбогдохоос татгалзана уу!

ХАРИЛЦАГЧИЙН ХҮСЭЛТЭЭР БАНКНААС ГАРГАН ӨГЧ БУЙ ДАНСНЫ ТОДОРХОЙЛОЛТ, ХУУЛГУУДАД ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ, ЗАСВАР ОРУУЛАХ, ДУУРАЙЛГАН ХУУРАМЧААР ҮЙЛДЭХ НЬ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 233 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ЮМ. ИЙМД ТА ХУУЛЬ ДҮРМЭЭ ЧАНДЛАН МӨРДӨЖ, ГАРЧ БОЛЗОШГҮЙ ГЭМТ ХЭРГЭЭС ӨӨРИЙГӨӨ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ БАЙХЫГ ЗӨВЛӨЕ!


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур Facebook Twitter Youtube Онлайн туслах E-Brochure Холбоо барих