Мэдээ / Oct 09, 2015

“Хүмүүст амьдрал бэлэглэе” сайн дурын аянд Та ч бас нэгдээрэй

Манай улсад цусны донор хомс байгаатай холбогдуулан банк, санхүүгийн зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны хамт олон 25-н жилийн ойгоо угтан, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Хүмүүст амьдрал бэлэглэе” сайн дураар цусаа өгөх аяныг нийт ажилтнуудынхаа дунд амжилттай зохион байгууллаа.

 

 

Цусаа хандивлах сайн үйлсийн энэхүү аянд ХХБ-ны 150 гаруй ажилтан идэвхтэй оролцсоноор эрдэнэт хүний амь насыг аврах эцсийн найдвар болсон цусаа хандивлах үйлст хувь нэмрээ оруулж, авлагагүй сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүмүүнлэгийн үйлсийг олон нийтэд сурталчилан уриалахаар нэгдсэн юм.

 

 

Аливаа улсын хүн амын 3% нь  цусны донор байхад улсынхаа цусны хэрэгцээг хангаж чадна гэж үздэг бөгөөд манай улсын хувьд энэхүү хэмжээ нь 0.8 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт тул ХХБ-ны зүгээс нийт харилцагчид, бизнесийн хамтрагчид, банк санхүүгийн зах зээлд мөр зэрэгцэн зүтгэдэг банк, санхүүгийн байгууллагуудыг хамт олноороо цусаа хандивлах үйлст нэгдэхийг уриалж байна. Таны нэг удаа өгсөн цус нь үхэлтэй тэмцэж буй 3-н хүний амь насыг авардаг тул Та ч бас нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих