Мэдээ / May 04, 2015

Худалдаа, хөгжлийн банкны ажилтнууд Тогтвортой санхүүжилт (ТоС) хөтөлбөрийг дэмжин Клиникийн 1–р амаржих газрын урд талбайг зүлэгжүүлж, мод тарьлаа.

ХХБ-ны дэргэдэх “Хувь хүний хөгжлийн клуб” банкныхаа Тогтвортой санхүүжилт (ТоС) хөтөлбөрийг дэмжин нийгмийн хариуцлагын хүрээнд “Манай гэр” хүүхдийн асрамжийн газар,  Клиникийн 1–р амаржих газартай хамтран эмнэлгийн гадна талбайд мод тарьж, зүлэгжүүллээ.

Дөнгөж төрсөн эх болон нярай хүүхдэд цэвэр сайхан агаар, амгалан тайван орчин нэн чухал. Тиймээс тус клубынхан амаржих газрыг сонгож, гаднах талбайг зүлэгжүүлж, мод тарин, эрүүл ногоон орчинг бүрдүүлэхээр сэтгэл шулуудан бүтээсэн ажил нь энэ юм.

“Хувь хүний хөгжлийн клуб”-ын идэвхтэн гишүүдийн суулгасан мод “Манай гэр” асрамжийн газрын хүүхдүүдийн өөрсдийн гараар тарьж ургуулсан модны суулгац байсан бөгөөд энэхүү сайн үйлсийн арга хэмжээ нь зөвхөн мод тариад зогсохгүй асрамжийн газрын хөдөлмөрч, бүтээлч хүүхдүүддээ бага ч болов тус нэмэр үзүүлснээрээ ач холбогдолтой байлаа.

Тус сайн үйлсийн арга хэмжээнд идэвхтэй оролцсон Хувь хүний хөгжлийн клубын идэвхтэн гишүүд, Клиникийн 1-р амаржих газрын эмч нар, “Манай гэр” асрамжийн газрын хүүхдүүд болон ажилтнууддаа талархсанаа илэрхийлье.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих