Мэдээ / Mar 16, 2015

“Санхүүгийн боловсрол олгох өдрүүд”-ийг сурагчидтай хамт тэмдэглэлээ

Голланд улсын “Child and Youth finance international” байгууллагаас санаачлан зохион байгуулдаг “Санхүүгийн боловсрол олгох өдрүүд” жил бүрийн 3-р сард тохиодог бөгөөд Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) 2 дахь жилдээ эдгээр өдрүүдийг дэмжин нэгдэж, “Өнөөдрийн хуримтлал, Маргаашийн ирээдүй” уриан дор амжилттай зохион байгууллаа.

2014 онд бид нийслэлийн сургуулиудаар санхүүгийн боловсролыг түгээж байсан бол 2015 онд нийслэл болон орон нутгийн нийт 20 сургуулийн 2-11-р ангийн 800 гаруй сурагчдад санхүүгийн боловсрол олгох 80 минутын хичээлээр арилжааны банкны үйл ажиллагаа, хуримтлал болон мөнгөө зөв зарцуулах талаар сонирхолтой сэдвүүдийн хүрээнд ярилцан, хүүхэд бүрт гарын бэлэг гардуулсан юм.

Энэ үеэр дээрх сурагчдын дунд “Бяцхан санхүүч” уралдааныг зарлаж, “Бяцхан санхүүч” тооцооны дэвтэрт 2 сарын хугацаанд өдөр бүрийн орлого, зарлагаа тогтмол хөтөлж, мөнгөө хуримтлуулж, бас хамгийн ухаалгаар зөв зарцуулж чадсан 8 сурагчийг байр эзлүүлэн шалгаруулж, 6-р сарын 1-нд зорилгодоо хүрэхэд нь дэмжин, мөнгөн шагнал, гарын бэлэг гардуулах юм.  

Хүүхэд бүр багаасаа санхүүгийн боловсролд алхам алхмаар суралцаж, юу худалдаж авах, юу худалдаж авахгүй вэ? гэдгээ мэддэг, хуримтлалын ашиг тусыг ойлгодог, түүнийгээ бага багаар тогтмол нэмэгдүүлэхийн утга учирыг ухаардаг байлгахын тулд ойр дотныхон, ээж аав, багш цаашлаад санхүүгийн байгууллагууд ч анхаарлаа хандуулах хэрэгтэй билээ.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих