Мэдээ / Sep 08, 2023

Худалдаа, хөгжлийн банк Монголд анх удаа Үйлчилгээний төгөлдөршлийн ISO 23592:2021 олон улсын стандартыг нэвтрүүллээ.

Худалдаа, хөгжлийн банк Монгол улсад анх удаа Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Үйлчилгээний төгөлдөршлийн ISO 23592:2021 стандартыг Бүгд Найрамдах Франц Улсад төвтэй Дэлхийн стандартын баталгаажуулалтын байгууллага болох AFNOR группээр баталгаажуулан үйл ажиллагаандаа нэвтрүүлж, албан ёсны гэрчилгээгээ гардан авлаа. 

Худалдаа, хөгжлийн банк нь бусад банк болон үйлчилгээний байгууллагуудаа түүчээлэн банкны стратеги болон зорилго, зорилттой уялдсан ISO байгууллагаас 2021 онд танилцуулагдсан Үйлчилгээний төгөлдөршлийн ISO 23592:2021 стандартыг Монголд анх удаа нэвтрүүлж байгаа бөгөөд харилцагч нартаа хүлээлтээс нь давсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулах бүхий л заавар, зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах юм.

Мөн арга хэмжээний үеэр хүрээнд банкны 24 ажилтан 3 модуль бүхий дотоод аудиторын сургалтад хамрагдан, “Нэгдсэн менежментийн тогтолцооны дотоод аудитор” гэрчилгээгээ гардан авлаа. 

Худалдаа, хөгжлийн банк нь иргэдийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, технологи, инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хялбар шийдлээр харилцагчдадаа хүргэхээр ажиллаж байна. Түүнчлэн харилцагч нартаа хүлээлтээс давсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх томоохон амжилтын төлөө илүү их хичээж ажиллах болно. 


Худалдаа, хөгжлийн банк


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт