ХХБанк 30 жилийн ойгоо тохиолдуулан хамгийн олон харилцагч буюу нийт 30 харилцагчаа “ТОКИО-2020” олимпийн наадам үзүүлэх "ЗҮРХНЭЭСЭЭ ДЭМЖЬЕ" урамшуулалт аянаа эхлүүлсэн.
Энэхүү урамшуулалт аяныг 2020.04.30-ны өдрийг дуустал үргэлжлүүлэн 2020.05.01-ний өдөр харилцагчдаа шалгаруулахаар төлөвлөж байсан ч дэлхий дахинд шинэ төрлийн Коронавирусын (Covid-19) цар тахал дэгдэж, олимпийн наадам албан ёсоор хойшилсон тул ХХБанкнаас урамшуулалт аян болон тохирлын хугацаагаа мөн адил сунгахаар болсон талаар харилцагч Та бүхэндээ өмнө мэдээлсэн билээ.
Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос “ТОКИО-2020” зуны олимпийн наадмыг 2021 оны 7-р сарын 23-ны өдрөөс эхлэн 2021 оны 8-р сарын 8-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулахаар болсныг албан ёсоор зарласан тул ХХБанк "ЗҮРХНЭЭСЭЭ ДЭМЖЬЕ" урамшуулалт аяныхаа тохирлын хугацаанд өөрчлөлт оруулан, дараах байдлаар зохион байгуулж, харилцагчдаа шалгаруулахаар боллоо.
ХХБанкны сошиалд нэгдээрэй.