Мэдээ / Dec 26, 2018

Улсын хэмжээнд ЕБСургуулиудын номын санг тохижуулах төсөл амжилттай болж өндөрлөлөө

Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХХБанк Монгол улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудыг эрдэм мэдлэгтэй эрүүл Монгол иргэн болгон хөгжүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэг жишээ нь ХХБанк 28 жилийн ойгоо угтан хүүхэд залуучуудын мэдлэг боловсролын оюуны үрийг тарих гэгээн үйлсэд хувь нэмрээ оруулан Улсын хэмжээнд ЕБСургуулиудын номын санг тохижуулах мөн номоор баяжуулах сайн үйлсийн аяныг санаачлан хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төсөл хөтөлбөрийн сүүлийн ээлжийн сургуулиуд болох:

 

✔️Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын 3-р сургууль
✔️Улсын тэргүүний лаборатори 33-р сургууль
✔️Монгол, Оросын хамтарсан сургууль
✔️Нийслэлийн ЕБ-ын 4-р сургуулиудын номын санг тохижуулснаар энэхүү оюуны төсөл хөтөлбөр амжилттай өндөрлөлөө.

 

Номын сонголтуудыг сургуулийн багш, номын санчдын хүсэлтийн дагуу  хийсэн бөгөөд сурагчдын танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх чухал, хэрэгцээтэй ном товхимлуудаас гадна хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх их үйлсийн эзэд болсон багш нарын мэдлэг чадварыг хөгжүүлэх номууд ч цөөнгүй байсан юм.  Монгол улсын газрын зурагтай ижил хэлбэр дүрс бүхий номын тавиур нь “Ухаан саруул, оюун тунгалаг, мэдлэг, боловсролтой Монгол хүүхдүүдийг төлөвшүүлэх, бэлтгэх” утга билэгдэл агуулсан төдийгүй, сурагч хүүхдүүдийн сонирхлыг татаж, олны нүдийг мялаасан сайхан бүтээл болж чадсан юм. Энэхүү төсөл хөтөлбөр нь 2018 оны 5-р сараас хойш Улсын хэмжээнд үргэлжлэн нийтдээ 50,000 гаруй сурагч хүүхдүүдийн мэдлэг боловсролд хувь нэмрээ оруулсан томоохон төсөл боллоо.

 

 

 

 

 

 

 

 

 

Хөгжил Дэвшилд Хамтдаа

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих