Мэдээ / Dec 04, 2018

Ухаалаг утаснаасаа, улс хооронд “V Remit”

Худалдаа, хөгжлийн банк БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд болон тэдний ар гэрийнхэнд зориулан БНСУ-ын хамгийн том төлбөрийн app-ийг эзэмшигч VP Inc болон Pay One компаниудтай хамтран мөнгөн гуйвуулгын “V Remit” үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүллээ. Анх 2009 онд Худалдаа, хөгжлийн банк нь БНСУ-ын PayOne компанитай хамтран PayEasy үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлж БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад эх орон элгэн саданруугаа мөнгөн гуйвуулга хийх, хуримтлал үүсгэх боломжийг нээж өгч байсан бол өдгөө тус үйлчилгээ нь БНСУ дахь Монгол иргэдийн байнгын хэрэглээ болж чаджээ.


Харин энэ удаад нэвтрүүлээд буй V Remit үйлчилгээ нь илүү боловсронгуй, хугацааны хувьд бусад төрлийн гуйвуулгаас илүү шуурхай гээд олон төрлийн давуу талыг харилцагчдад олгож байгаагаараа онцлог үйлчилгээ юм.

 

Шинэ үйлчилгээ нэвтрүүлж буйтай холбогдуулан олон төрлийн урамшуулал зарлаад байгаа ба Та бүхэн тус үйлчилгээнд өргөнөөр хамрагдаж, хөдөлмөрийн хөлсөө эх орондоо хуримтлуулж, үр шимийг нь хүртээрэй.


Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.tdbm.mn/mn/486/c?m486&mc=12398

 

 

App татаж авах:

 

     

 

 

 

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 

 

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих