Өнөөдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд Монголбанкнаас санаачлан хэрэгжүүлж буй Цахим эринд Цахим төлбөр тооцоо аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа “ДИЖИТАЛ ГАРЦ” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.
Тус өдөрлөгийн үеэр Худалдаа, хөгжлийн банк Shoppy.mn онлайн худалдааны сайттай хамтран хүссэн бараагаа худалдан авах боломжтой Онлайн зээлийн үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүллээ.
Энэхүү үйлчилгээг зах зээлд нэвтрүүлснээр гар утас болон бусад ухаалаг төхөөрөмжийг ашиглан shoppy.mn сайтаас хүссэн бараагаа худалдан авах цахим шийдлийг бий болгож байгаа бөгөөд Та аль ч банкны харилцагч байж болох ба ямар нэгэн бичиг баримт бүрдүүлж, банкны салбарт очихгүйгээр 7 хоногийн 24 цагийн турш зээлийн хүсэлтээ шийдвэрлүүлэн, хүссэн бараагаа гэртээ хүргүүлэн авах боломж нээгдэж байгаа юм.
Худалдаа, хөгжлийн банкнаас “ДИЖИТАЛ ГАРЦ” өдөрлөгт ирж онлайн зээлийн үйлчилгээг ашигласан эхний 30 хүнд хүүгүй зээл олголоо.
Мөн Shoppy.mn сайтад худалдаалагдаж буй 11,980 төгрөгийн үнэтэй Хүүхдэд зориулсан утааны маскийг 90-ээс дээш хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 1,000 төгрөгөөр худалдан авах боломж, өдөрлөгт хүрэлцэн ирж Shoppy.mn сайтад бүртгэл хийлгэсэн нийт харилцагчид дундаас 3-н азтанг тодруулж 300,000 төгрөгийн худалдан авалтын эрхийн бичиг зэрэг маш олон урамшуулал, гарын бэлэг, купоноор бүх банкны харилцагч нарт бэлэг барьж тус өдөрлөгийг чимж байлаа.