Мэдээ / Mar 02, 2018

“ХҮМҮҮСТ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” сайн дурын аянд Та ч бас нэгдээрэй

Өнөөдөр буюу 2018 оны 3-р сарын 2 нд “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн байранд “Цусаа бэлэглэе өдөрлөг” амжилттай зохион байгуулагдаж, хүндэт доноруудаа алдаршуулах арга хэмжээ болж өнгөрлөө.


Тус арга хэмжээг банк, санхүүгийн зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк, Монголын сагсан бөмбөгийн холбоо, Багш нарын холбоодууд Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулсан юм.


ХХБанкны хувьд эрдэнэт хүний амь насыг аврах эцсийн найдвар болсон цусаа хандивлах үйлст хувь нэмрээ оруулж, авлагагүй сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүмүүнлэгийн үйлсийг олон нийтэд сурталчилан уриалах зорилгоор энэхүү арга хэмжээнд нэгдсэн ба хүний амь аврахын төлөө тогтмол цусаа хандивладаг, буянт доноруудыг урамшуулж, банкныхаа гарын бэлгийг бэлэглэж, нийгэмдээ ээлтэй сайн үйлсийн аянд манлайлан оролцлоо.


Аливаа улсын хүн амын 3-5% нь  цусны донор байхад улсынхаа цусны хэрэгцээг хангаж чадна гэж үздэг бөгөөд манай улсын хувьд энэхүү хэмжээ нь 1.8 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт тул ХХБ-ны зүгээс нийт харилцагчид, бизнесийн хамтрагчид, банк санхүүгийн зах зээлд мөр зэрэгцэн зүтгэдэг банк, санхүүгийн байгууллагуудыг хамт олноороо цусаа хандивлах үйлст нэгдэхийг уриалж байна. Таны нэг удаа өгсөн цус нь үхэлтэй тэмцэж буй 3-н хүний амь насыг авардаг тул Та ч бас нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих