Мэдээ / Jul 03, 2013

Улаанбаатар Хотод 15 Тэрбум Төгрөгийн Хөрөнгө Оруулалтаа Эхлүүллээ

Сайхан хотдоо сэтгэл тэнэгэр амьдрах чин хүсэлтэй нийслэлчүүддээ зориулан Худалдаа, хөгжлийн банк Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болж, эхний ажлууд эхэлж байна.

Нийслэлийн Засаг даргын санаачлан зохион байгуулсан “Хөгжлийн төлөө түншлэл”-ийн хүрээнд энэхүү 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ба анхны ажил нь 200 ширхэг автобусны буудал барих ажил бөгөөд буудлууд эхнээсээ ашиглалтад орж эхэлж байгаа юм. Олон улсын стандартаар иж бүрэн тоноглогдсон автобусны буудлуудын нээлтийн ёслолын ажиллагаа Баянгол зочид буудлын зүүн хойд талын шинэхэн автобусны буудал дээр боллоо.

Нийслэлийн засаг даргын хот байгуулалт хариуцсан орлогч дарга С.Очирбат, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбат, ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ болон нийслэлийн төр, захиргааны төлөөллүүд “Шинэ буудлыг хүлээн авах ёслолын ажиллагаа”-нд оролцлоо.

ХХБ-ны хөрөнгө оруулалтаар бүтэж буй автобусны 200 ширхэг буудал нь бүрэн камерьтай, WiFi интернэтийн утасгүй орчинтой, хогийн сав, тухлаг сандал, автобусны чиглэлүүд, урсдаг лед самбар, мэдрэгч бүхий орчин үеийн бүрэн гэрэлтүүлэг зэрэг орчны тохижилтийг цогцоор нь шийдсэн Дэлхийн хөгжилтэй орнуудын стандартад нийцсэн “Ухаалаг буудал” байх юм.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих