Мэдээ / Nov 14, 2011

ХХБ "Мөрөөдлийн баг"-ийг дэмжиж, ивээн тэтгэж байна

Монгол орон даяар буюу нийт 750 ЕБС-ийн хvvхэд багачуудын дунд зохиогдож буй vндэсний хэмжээний “Монгол мєрєєдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээн өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт ёслол төгөлдөр нээлтээ хийлээ. Уг үйл ажиллагаа нь Ерєнхий сайд С.Батболдын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээнийг хамтран зохион байгуулахаар бизнесийн салбартаа тэргүүлэгч “Худалдаа, хөгжлийн банк”, “Скайтел”, “МCS Coca Cola”, “Моннис групп” болон Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг Биеийн тамир спортын газар зэрэг байгууллагууд хамтран ажиллах юм.

Тэмцээн гурван насны ангиллаар “Бидэнд мєрєєдєл бий” уриатайгаар ирэх оны 4 дvгээр сард хүртэл үргэлжилэн “Монгол мєрєєдлийн баг” шалгарч тодроно. Албан ёсны бэлгэ тэмдэг нь тєрийн далбааны єнгє бvхий ємсгєлтэй, сагсан бємбєг сугавчилсан туулай байх юм байна.

Тэмцээний нээлтийн үеэр Ерєнхий сайд С.Батболд “Бидэнд мєрєєдєл бий. Бид хамтдаа чадна” хэмээн оролцогч хүүхэд багачуудыг идэвхитэй хамрагдахыг уриаллаа.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих