Мэдээ / Apr 11, 2011

Төгөлдөр хуурын гайхамшгийг олон улсад таниулахад ХХБ хувь нэмрээ орууллаа

Нийгмийн бүхий л салбар тэр дундаа соёл урлаг, боловсролын салбарыг санхүүгийн хувьд байнга дэмжин, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсээр ирсэн Худалдаа, хөгжлийн банкинд Хөгжим бүжгийн коллежоос талархлын зурвас ирлээ./

Учир нь Хөгжим бүжгийн коллежийн 8-р ангийн сурагч Г.Болормаа өнгөрсөн сарын сүүлчээр Францын Парис хотноо зохиогдсон М.Магины нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчид ур чадвараа уралдуулдаг томоохон тэмцээнд Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөн, II байрын шагнал хүртсэн байна. Энэхүү олон улсын нэр хүндтэй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох боломж нөхцөлийг ХХБ-ны санхүүгийн тусламж, ивээн тэтгэлэг голлох хувь нэмэр оруулсанд тус сургуулийн хамт олон талархал илэрхийлжээ.

Сайхан сэтгэлийн тус, сайн үйлсийн дэмжлэг хэзээ ч багаддаггүй, басхүү дундардаггүйн адилаар нийгмийнхээ сайхан амьдрал, гэрэлт ирээдүйн төлөөх ивээн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг ХХБ-ны тасралтгүй нэгэн үйл ажиллагаа болон үргэлжилсээр байна.

Монгол улсын соёл урлагийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн Хөгжим бүжгийн коллежийн хамт олонд болон авъяаслаг төгөлдөр хуурч охин Г.Болормаад ХХБ-ны зүгээс чин сэтгэлийн баяр хүргэе.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих