Skip to main content

ФИШИНГ ХУУРАМЧ И-МЭЙЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

10 October 2021

Фишинг нь хэн нэгний нэрийн өмнөөс  чухал, нууц мэдээллүүдийг авах зорилгоор хуурамч хаягаас и-мэйл илгээж хийгддэг цахим халдлагын нэг төрөл юм. Хууран мэхлэх замаар санхүүгийн мэдээлэл, карт, дансны мэдээлэл, мөн түүнчлэн таны  хувийн мэдээлэл нууц үг,  нэвтрэх нэр  гэх мэт мэдээллийг хулгайлах нийтлэг зорилготой байдаг.

Хуурамч фишинг и-мэйл доорх нийтлэг шинжтэй байна:

  • Хаанаас, хэнээс илгээсэн эрх сурвалж и-мэйл хаяг нь тодорхойгүй , эсвэл таны мэддэг хүний и-мэйл хаягийг ижил төстэй харагдуулахаар  дуурайлгасан

  • И-мэйлийн агуулгад хувийн болон санхүүгийн мэдээллийг хүссэн шаардсан

  • Төлбөрийн мэдээлэл дансны дугаар өөрчлөгдсөн утга бүхий

  • Их хэмжээний мөнгө сугалаанд хожсон

  • Хуурамч вирустэй файл хавсаргасан , И-мэйлд хуурамж линк холбоос агуулсан  шинжүүдтэй байдаг.

Иймээс Та сонор сэрэмжтэй байж дээрх шинж илэрсэн сэжигтэй и-мэйлд  хариу үйлдэл үзүүлэхгүй дараах зааврыг дагаж сэргийлнэ үү

  • Сэжигтэй и-мэйлд агуулсан холбоос линк дээр дарахгүй байх

  • Хавсралт аттач файлыг нээхгүй байх

  • Таны хувийн болон санхүүгийн мэдээлэл шаардсан, төлбөрийн даалгавар данс өөрчлөгдсөн гэсэн утга бүхий и-мэйлийг заавал утсаар давхар баталгаажуулж байх.

  • Гадаад дотоодын ямар нэг сайтад хувийн и-мэйл хаягийг бүртгүүлэхгүй байх

  • Ижил харагддаг “0, o, 1, l” гэх мэт тэмдэгтүүд орсон и-мэйлийг сайтар шалгаж байх

  • Антивирусийн програм хангамж ашиглаж, тогтмол шинэчлэлт хийж байх