Худалдаа, хөгжлийн банк Монголд анх удаа дэлхийн 28 улс руу VISA картаас VISA карт руу хийгддэг, олон улсын мөнгөн гуйвуулгын хурдан шуурхай, хямд үйлчилгээг нэвтрүүлсэн. Тэгвэл 2024.01.15-ны өдрөөс эхлэн 2024.03.01-ны өдрийг дуустал “VISA DIRECT” гадаад шилжүүлгийн үйлчилгээ дээрээ CASHBACK зарлалаа. Тухайн сард гүйлгээ хийсэн харилцагч бүрийг $20 буцаан олголтоор урамшуулах юм.
УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨРТ ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Харилцагч та дараах заасан 28 улс руу урамшуулалын хугацаанд VISA картаас VISA картруу шууд хэдэн ч удаа гадаад шилжүүлэг хийгээд $20 хүртэлх CASHBACK аваарай.
VISA DIRECT гадаад шилжүүлэг хийх нөхцөл:
VISA DIRECT шилжүүлгийн үйлчилгээ нь салбарт хийгдэхгүй зөвхөн TDB Online үйлчилгээгээр хийгдэх тул харилцагч заавал TDB Online үйлчилгээнд бүртгэлтэй байх;
Шилжүүлэг нь VISA картаас VISA карт руу хийгдэх тул шилжүүлэг хийж буй харилцагч болон хүлээн авагч нь заавал VISA карттай байх ;
Шилжүүлэг зөвхөн ам.доллароор хийгдэх ба нэг удаагийн шилжүүлгийн дээд дүн $2500 байна.
УРАМШУУЛЛЫН ХУГАЦАА:
2024.01.25 – 2024.03.01 өдрийн хугацаанд үргэлжилнэ.
САНАМЖ:
Буцаан олголт нь зөвхөн урамшууллын хугацаанд хийгдсэн гүйлгээнд хамаарна
Урамшууллын хугацаанд нэг харилцагчийн буцаан олголтын шимтгэлийн дээд дүн 20 доллар байна. Илүү гарсан шимтгэлийг харилцагч өөрөө хариуцна.
Тухайн сард авах урамшууллын буцаан олголтын дээд хэмжээ 20$ болно.
Гүйлгээ хийснээс хойш дараагийн 7 хоногийн ДАВАА гаригт шимтгэлийн буцаан олголтын дүн харилцагчийн гүйлгээ хийсэн данс руу орно. /Валют хөрвүүлэх тохиолдолд буцаан олголт олгож буй өдрийн МБ -ны албан ханшаар бодогдон орно/
Шилжүүлэг хийх харилцагч нь хүлээн авагчийн картын дугаар нэр, хаяг, төлбөрийн зориулалт зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй мэдэж байх ёстой. Мэдээлэл дутуу, буруугаас шалтгаалан гүйлгээ буцсан тохиолдолд биш тохиолдолд банкны 1800-1977 лавлах утсаар холбогдоорой.
Харилцагч ХХБ-ны дурын салбарт хандан TDB онлайн банк болон харилцах данс нээлгэх, VISA картаа захиалах эсвэл TDB онлайн банкаараа virtual VISA картаа нээж урамшуулалд хамрагдах боломжтой.
VISA ГАДААД ШИЛЖҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛСААС ШИЛЖҮҮЛЭГ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ УЛСУУДЫН ЖАГСААЛТ:
1 | Их Британи | /United Kingdom/ | 11 | Мексик | /Mexico/ | 21 | Австри | /Austria/ | |||
2 | Турк | /Turkey/ | 12 | Нидерланд | /Netherlands/ | 22 | Белги | /Belgium/ | |||
3 | Герман | /Germany/ | 13 | Шинэ Зеланд | /Newzealand/ | 23 | Унгар | /Hungary/ | |||
4 | Энэтхэг | /India/ | 14 | Польш | /Poland/ | 24 | Вьетнам | /Vietnam/ | |||
5 | Индонез | /Indonesia/ | 15 | Сингапур | /Singapore/ | 25 | Фижи | /Fiji/ | |||
6 | Испани | /Spain/ | 16 | Тайланд | /Thailand/ | 26 | Мали | /Mali/ | |||
7 | Итали | /Italy/ | 17 | Узбекистан | /Uzbekistan/ | 27 | Кени | /Kenya/ | |||
8 | Казахстан | /Kazakhstan/ | 18 | Филиппин |
/Philippines/
| 28 | Арабын нэгдсэн эмират улс | /United Arab Emirates/ | |||
9 | Кыргызстан | /Kyrgyzstan/ | 19 | Чех | /Czechia/ | ||||||
10 | Малайз | /Malaysia/ | 20 | Швед | /Sweden/ |
*Энэтхэг улсын хувьд ICICI bank, Kotak Mahindra Bank, Federal Bank банкнуудын VISA карт руу шилжүүлгийн гүйлгээ хийх боломжтой
ШИМТГЭЛ:
Шилжүүлгийн дүн | Шимтгэл |
0-500 USD | 4 USD |
500.01-1000 USD | 8 USD |
1000.01-2000 USD | 14 USD |
2000.01-2500 USD | 19 USD |