Skip to main content

ХХБанк “Дэлхийн хуримтлалын өдөр-2019” аянд тэргүүллээ

26 December 2019

ХХБанк хүүхэд залуучууд болон иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, санхүүгээ төлөвлөгөөтэй удирдах, зөв дадалд сургах зорилготой “Дэлхийн хуримтлалын өдөр-2019” аянд бодитой хувь нэмэр оруулж, санхүүгийн боловсролд чиглэсэн олон үр дүнтэй арга хэмжээг 2019 оны турш хэрэгжүүлж, амжилтаараа тэргүүллээ. Энэ жилийн “Дэлхийн хуримтлалын өдөр-2019”-ийг Монголбанк, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпорац болон арилжааны банкнууд хамтран 10-р сарын 31-ний өдөр зохион байгуулсан юм.

Монгол Улс “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 2012 оноос МБХолбооны санаачилгаар тэмдэглэж, 2017 оноос хойш арилжааны банкнууд болон бусад байгууллагууд хамтран иргэн бүрийг өөрийн болон өрхийн санхүүгээ зохистой удирдах мэдлэг, чадвар болон итгэл үнэмшилтэй байлгах үүднээс арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн юм. Энэ онд тус өдрийг “Хариуцлагатай харилцагч - хариуцлагатай банк” аяны дор “Хэмнэе, хуримтлуулъя” уриатайгаар УБ хот, Дархан болон Эрдэнэт хотноо тэмдэглэн өнгөрүүллээ.

Худалдаа, хөгжлийн банкны хувьд, хүүхэд багачуудынхаа санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулах цаашлаад санхүүгийн хариуцлагатай Монгол иргэдийг нэмэгдүүлэх зорилготойгоор шинэ санал санаачилгыг гарган ажилладаг. Түүнчлэн Монголын Хүүхдийн Ордны “Хүүхдийн Санхүүгийн Боловсрол”-ын дугуйланг банкны нэрэмжит анги болгон тохижуулах, сургалтын төлбөрийн тэтгэлэг зарлах чиглэлээр Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан Монголын Хүүхдийн Ордонтой хамтран ажиллах болсон билээ. Мөн энэ өдрийг тохиолдуулан нийт иргэддээ зориулан “Хандлагаа өөрчилье, Хуримтлалаа өсгөе” гэх уриалгыг сошиал сувгуудаараа харилцагчдадаа хүргэж, дадлыг таниулах нийтлэл болон хуримтлалтай энхрий бяцхан үрсийнхээ дунд фото, гар зургийн уралдаан зэргийг санаачлан ажиллалаа.