Худалдаа, хөгжлийн банк нь валютын арилжааны эргэлт, үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, шинэ дэвшилтэт технологиороо дотоодын валютын арилжааны зах зээл дээр тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд харилцагчиддаа валют арилжааны цогц үйлчилгээ үзүүлэхийг анхааран ажиллаж байна. Тус банкнаас харилцагчиддаа өгч буй бүтээгдэхүүн, үйлчилгээний гол зорилго нь тухайн харилцагчийн валютын эрэлт, нийлүүлэлтийг зах зээлийн боломжит түвшинд түргэн, шуурхай хангах явдал юм. Бид Таны хэрэгцээнд зориулж USD, EUR, GBP, CHF, JPY, RUB, CNY, KRW, AUD, CAD, NZD, HKD, SGD, SEK, TRY зэрэг олон улсын зах зээл дээр чөлөөтэй хөрвөдөг валютуудаар валютын арилжааг шуурхай гүйцэтгэн ажиллаж байна.
Та манай банктай харилцсанаар өөрийн валютын хэрэгцээг хангаад зогсохгүй форвард, опшин, своп зэрэг ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгслүүдийг ашиглах боломжтой юм.
Мөн валютын арилжааны дүнгээс хамааруулан томоохон харилцагчид болон тогтмол, идэвхитэй арилжаа хийдэг харилцагч нартаа тухайн ханшин дээр хөнгөлөлт үзүүлэн, арилжааны гүйлгээтэй холбогдох бусад боломжуудыг олгохын зэрэгцээ дотоодын болон олон улсын зах зээлийн талаарх мэдээллээр тогтмол ханган ажилладаг. Валютын арилжаа нь бэлэн ба бэлэн бус гэсэн хэлбэрээр явагддаг бөгөөд бэлэн гэдэг ойлголтонд валютыг бэлнээр гар дээрээ хүлээн авахаас гадна хадгаламжийн дансанд авах гүйлгээнүүд хамаардаг болохыг анхаарах хэрэгтэй.
Худалдаа, хөгжлийн банк алт олборлогч аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтын ажиллагаатай байдаг бөгөөд тэдгээрт зээл олгох, алтны тооцоо ба гадаад төлбөр тооцоог нь түргэн шуурхай гүйцэтгэхэд байнга анхаарал тавьж ажилладаг юм. Худалдаа, хөгжлийн банк нь 2000 оноос эхлэн алт олборлогч аж ахуйн нэгжүүдээс алт худалдан авч эхэлсэн бөгөөд энэ тал дээр тодорхой хэмжээний дадлага, туршлага хуримтлуулсан билээ. Мөн манай банк алт олборлогч аж ахуйн нэгж, байгууллагуудад алтаа худалдах үед нь шуурхай, соёлтой үйлчилж, сүүлийн үеийн зах зээлийн мэдээ, мэдээллээр хангах бөгөөд алтаа барьцаалан зээл авах, опшин хэлбэрээр арилжаа хийх зэрэг боломжуудыг санал болгож байна.
Та манай банкинд алтаа худалдснаар дараах боломжийг бид Танд олгоно.
Таны харилцах данс аль банкинд байршдагаас үл хамааран бид Таны алтны үнийг тэр дор нь түргэн шуурхай шилжүүлэх бөгөөд сүүлийн үеийн зах зээлийн мэдээллийг авах боломжтой юм.
Худалдаа, хөгжлийн банк нь дотоодын зах зээлд Монголбанк болон Засгийн газрын үнэт цаасны, олон улсын зах зээлд хөрвөх чадвар өндөртэй Засгийн газрын үнэт цаас болон бусад өндөр өгөөж бүхий корпорэйт бондын арилжаанд идэвхитэй оролцож, зах зээлд тэргүүлэх байр суурьтай оролцдог.
Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан 217/A-161 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу иргэд, хуулийн этгээдүүд Засгийн газрын үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой болсон ба манай банк тус арилжаанд зуучлан оролцуулж байна. Арилжаанд оролцохын тулд:
Манай банк харилцагчиддаа маржин арилжааны үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд үүгээр дамжуулан харилцагч нар маань өөрсдийн хүсэлтээр олон улсын зах зээлд шууд оролцож ашиг олох боломжтой юм. Маржин арилжаа хийхийн тулд харилцагч өөрийн маржин дансдыг барьцаалан, банктай маржин арилжааны гэрээ байгуулах бөгөөд харилцагч өөрийн хөшүүргийг сонгон гэрээнд заасан нөхцөлийн дагуу ашиг олох зорилгоор банктай арилжаа хийдэг. Арилжааны хөшүүрэг 1 – 20 хүртэл байх бөгөөд харилцагчийн нээж болох позицийн дүн нь барьцаа хөрөнгийг хөшүүргээр үржүүлсэн дүнгээс хэтрэхгүй байна.
Маржин арилжаанд оролцогчид олон улсын валютын зах зээл дээр чөлөөтэй хөрвөдөг гадаад улсын валютууд буюу USD, EUR, JPY, GBP, CHF, AUD, CAD, мөн олон улсын стандартад хүртэл цэвэршүүлсэн трой унцаар илэрхийлэгдэх биет бус алт, мөнгө, тухайн үед арилжаа хийх боломжтой санхүүгийн бусад хэрэгслүүдээр арилжаа хийж болно.
Маржин данс гэж зөвхөн арилжаа хийх зорилгоор харилцагчийн банкинд нээсэн харилцах, хугацаагүй хадгаламжийн данс болон маржин арилжааны тусгай данс байх ба харилцагч төгрөг, ам.доллар, евро, алтны дансдыг барьцаа болгож болно. Маржин дансны доод үлдэгдэл иргэдийн хувьд 50,000.00 ам.доллароос дээш, байгууллагын хувьд 100,000.00 ам.доллароос дээш байна. Барьцаа хөрөнгөнд банк хүү, шимтгэлийн ерөнхийн нөхцөлд заансы дагуу хүү төлнө.
Харилцагч маржин арилжаа хийхдээ зөвхөн ашиг олох зорилгоор нээсэн позицоо хаах бөгөөд арилжааны төлбөрийг биетээр гүйцэтгэдэггүй. Харилцагчид спот, форвард, своп, опшин арилжаа хийх бөгөөд мөн олон улсын зах зээл дээр арилжааны захиалга өгч болдог.
Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр харилцагч өөрийн хөрөнгийг ихэсгэсэн дүнгээр арилжаа хийж, олон улсын санхүүгийн зах зээлд чөлөөтэй оролцох боломжтой болно гэсэн үг юм.
Та маржин арилжааны данс нээлгэхийн тулд дор дурьдсан бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
Иргэдийн хувьд:
Хуулийн этгээдийн хувьд:
Тус банкнаас харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан, тэдгээрийн үнэтэй цаг хугацааг хэмнэх үүднээс онлайн арилжааны системийг нэвтрүүлээд байгаа билээ. Хэрвээ Та онлайн арилжаанд бүртгүүлэхийг хүсвэл дараах холбоос руу нэвтэрнэ үү. www.ebank.mn
Хамтран ажиллаж буй банк санхүүгийн байгууллагуудын харилцагчдын төлбөр тооцоо, валют арилжааны гүйлгээг түргэн шуурхай гүйцэтгэх зорилгоор ХХБ нь харилцагч банкуудад төгрөгийн клирингийн үйлчилгээг үзүүлдэг билээ.
Өнөөдрийн байдлаар олон улсад нэр хүндтэй банкууд болох Unicredit, Citi Bank, Mizuho зэрэг томоохон банкуудын ХХБ – нд нээсэн MNT, USD, CNY - ийн лоро дансдтай. Эдгээр дансдаар дамжуулан Таны харилцагчийн төлбөр тооцоог цаг алдалгүй, түргэн шуурхай гүйцэтгэх боломжтойгоос гадна валютын арилжаа, своп хэлцэлийг лоро дансдаар дамжуулан гүйцэтгэдэг.