Хэрэглээний бүх төлбөр, тооцоог хамгийн хялбар аргаар зайнаас шийдэх, дансаа удирдах боломж
Харилцагч Та өдөр тутмын төлбөр тооцоо болон нэгж цэнэглэх үйлчилгээний төлбөрүүдээ гар утас болон веб ашиглан хялбар байдлаар төлөх боломжийг МОСТ МОНИ үйлчилгээ олгож байна.
Харилцагч та MОСТ МОНИ үйлчилгээг ашиглан дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой.
МОСТ МОНИ qPay үйлчилгээ нь QR (КЮ АР) код ашиглан дансандаа төлбөр хүлээн авах, шилжүүлэх хамгийн хялбар, шуурхай үйлчилгээ юм.
Хурдан, найдвартай
Төлбөр хүлээн авагчийн дансыг дахин давтагдашгүй QR кодтой холбосноор хүлээн авагчийн нэр, данс болон банкны мэдээлэл автоматаар сонгогддог тул таны төлбөр шуурхай, эрсдэлгүй шилжинэ.
Цар хүрээ өргөн
QR код уншуулан гүйлгээ хийх үйлчилгээг нэвтрүүлсэн бүх банкны мобайл аппликейшныг ашиглах боломжтой.
Иргэд бүх төрлийн төлбөр, шилжүүлгээ хялбар, шуурхай гүйцэтгэх боломжтой.
MОСТ МОНИ хэтэвч QR код ашиглан төлбөр хийх банк дундын qPay үйлчилгээнд нэгдэн орлоо. Ингэснээр MОСТ МОНИ ба qPay нэгдсэн нэг стандартын QR код ашиглан төлбөр төлөх, төлбөр лавлах, өөрийн дансандаа QR код болон нэхэмжлэх үүсгэж орлого хүлээн авах боломжтой.
Алхам 1: МОСТ МОНИ аппликейшнд нэвтэрч qPay цэсийг сонгоно.
Алхам 2: QR код уншуулна.
QPay үйлчилгээгээр төлбөр хүлээн авах худалдаа, үйлчилгээний байгууллага, хувь хүнд байх QR кодыг утасны камераа ашиглан уншуулснаар төлбөр хүлээн авагчийн овог, нэр, дансны дугаар болон банкны нэр бичих талбаруудад мэдээлэл автоматаар гарч ирнэ. Та төлбөрийн дүнгээ оруулахад л хангалттай.
Алхам 3: Гүйлгээг баталгаажуулна.
Гүйлгээний мэдээллийг шалган баталгаажуулж, хүлээн авагчийн дансанд гүйлгээ шилжиж, орлого орсон талаар төлбөр хүлээн авч буй худалдаа, үйлчилгээний байгууллагад мэдэгдэл очно.
Харилцагчийн сонголтоор хурууны хээгээр нэвтрэх боломжтой бөгөөд дараах зүйлсийг анхаарна уу.
|
Энгийн меню |
Гар утасны аппликейшн |
Вэб сайт |
|
Ашиглах төхөөрөмж |
Бүх гар утсанд сууна. |
Гар утсанд сууна. |
Бүх төрлийн интернэт ордог төхөөрөмжөөр ашиглана. |
|
Меню суулгах заавар |
||||
Алхам 1 |
579 руу On гэсэн мессэж илгээнэ. |
App/Play Store-оос МОСТ МОНИ гэж хайна |
customer.mostmoney.mn вэб хаягаар хандан ашиглана. |
|
Алхам 2 |
Меню нь гар утасны Mobicom/Sim Application/Sim Toolkit зэрэг цэсэнд МОСТ МОНИ нэрээр сууна. |
Хайлтаар гарч ирсэн аппликейшны Install эсвэл Download товчин дээр дарж утсандаа татна. |
|
|
Алхам 3 |
Гар утсанд суусан МОСТ МОНИ цэс рүү орж Shinechlex товчийг дарж менюны хэлийг сонгож шинэчилнэ. |
Гар утсанд суусан аппликейшнээ нээн ажиллуулна. |
|
Гүйлгээний төрөл |
Лимит |
Нэг удаад |
5,000,000 төгрөг ба түүнтэй |
Өдөрт |
5,000,000 төгрөг ба түүнтэй |
Жилийн хураамж - 3000 төгрөг
Гүйлгээний шимтгэл – 100 төгрөг
Үлдэгдэл шалгах – 50 төг
Та Худалдаа, хөгжлийн банкны салбар дээр иргэний цахим үнэмлэх болон гар утастайгаа ирж үйлчилгээнд бүртгүүлнэ үү.
МОСТ МОНИ үйлчилгээний анкетийг ЭНД дарж татаж авна уу.