Худалдаа, хөгжлийн банк нь банк санхүүгийн зах зээлд өөрийн тэргүүлэгч байр сууриа бататган, 2012 оны 4 дүгээр сард Клирингийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл, 2014 оны 10 дугаар сарын 21 – ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан анхдагч банкуудын нэг болсон билээ.
![]() |
2011 оны 3-р сард Глобал кастодиан болох Euroclear дээр Монгол улсаас анх цорын ганц данс нээсэн |
![]() |
2015 онд ОХУ-ын Диасофт компанитай хамтран Кастодианы шинэ програм хангамжийг зах зээлд нэвтрүүлсэн |
Манай банк нь үнэт цаасны зах зээлд кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авснаар гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгжийн үнэт цаас болон бусад санхүүгийн хэрэгслийг найдвартай хадгалах, үнэт цаасны бүртгэл, үнэт цаас болон ногдол ашгийн төлбөр тооцоог шуурхай гүйцэтгэх, үнэт цаасны өмчлөх эрхийг баталгаажуулах, хувьцаа эзэмшигчийн олгосон итгэмжлэлээр дамжуулан, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал өгөх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулагчдад түргэн шуурхай мэдээлэл хүргэх гэх зэрэг үнэт цаасны зах зээл дээр мэргэшсэн кастодианы цогц үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна.
Ийнхүү, манай банкинд хандаж кастодианы үйлчилгээ авснаар хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээл дэх мэдээллийг түргэн шуурхай авах, хөрөнгө оруулалтын эрсдэлээ бууруулах болон хөрөнгө оруулалтын зардлаа багасгах зэрэг давуу талуудыг олж авах юм.
Гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгжийн үнэт цаас болон бусад хөрөнгийг найдвартай, нууцын өндөр зэрэглэлтэй хадгалах, хамгаалах, хөрөнгө оруулалтын төрлийг нэмэгдүүлэх /хувьцаа, бонд, үнэт металл, валют, бусад/
Хэн энэ үйлчилгээг хэрэглэдэг бэ?
Институционал хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд болон Брокер, дилерийн компаниуд хөрөнгө оруулалтын багцаа найдвартай, үр ашигтай удирдахын тулд Кастодиан үйлчилгээг сонгодог.
Заавал үзүүлэх үйл ажиллагаа: |
Нэмэлт үзүүлэх үйл ажиллагаа: |
Зөвхөн харилцагчийн даалгавраар үзүүлэх үйл ажиллагаа: |
- Ногдол ашиг; - Хүүгийн төлбөр; - Хувьцааг хуваах; - Нэмэлт үнэт цаас гаргах; - Хөрөнгийн буцаалт; - Нэгдэх; - Нэр өөрчлөх; -Өр төлбөр хаах; - Илүү төлсөн татварын буцаалт. |
- Тендер санал; - Үнэт цаасыг өөр төрлийн үнэт цаасаар солих, эсхүл мөнгөөр арилжих; - Хөрвүүлэх; - Эрх олгох; - Дуудлага худалдаа; - Эргүүлэн худалдан авах.
|
- Хувьцаагаар,бэлэн мөнгөөр олгох ногдол ашиг; - Ногдол ашгаар дахин хөрөнгө оруулалт хийх.
|
Иргэд: |
Аж ахуйн нэгж: |
- Данс нээлгэх хүсэлт; - Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт; - Итгэмжлэгдсэн төлөөлөгч бол иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт; - ҮЦТТТХТ-өөс дансны хуулга |
- Данс нээлгэх хүсэлт; - Улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар; - Итгэмжлэгдсэн төлөөлөгч бол иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт; - ҮЦТТТХТ-өөс дансны хуулга - Бусад |