Мэдээ / Mar 06, 2013

Монгол брэндийн эрэлд Худалдаа, хөгжлийн банк нэгдлээ

Манай улсын санхүү, эдийн засгийн хөгжлийг үнэлж дүгнэх, хөгжлийн хурдыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэн, дотоод гадаадын нэр хүнд бүхий төлөөллүүд оролцон хэлэлцдэг олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ бол Монголын эдийн засгийн форум юм.

Энэ жилийн хувьд “Монгол брэндийн эрэлд” гэсэн зорилго уриан дор чуулсан уг чуулганаар Монгол брэндээр хөнгөн үйлдвэр тэр дундаа монгол ноолуурыг санал нэгтэйгээр нэрлэсэн ба залуус зөвхөн уул уурхай руу бус эх орныхоо энэ салбарт мэргэших нь чухал байгаа юм.

Мөн Монголчууд Чингис бондоо олон улсад арилжаалсан түүхэн амжилтыг чуулганы үеэр онцолж байсан бөгөөд уг ажилд ХХБ-ны хувь оролцоо нэлээдгүй байрыг эзэлдэг билээ.

Монголын эдийн засгийн форумын ач холбогдлыг үнэлэн дэмжиж ХХБанк Платиниум спонсороор оролцсон нь улсынхаа санхүү, эдийн засгийн хөгжил дэвшилд ихээхэн санаа тавьдаг, дэлхийн хэмжээнд хүргэх зорилго баримтладаг банк болохоо харуулсан юм.



Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт