Happy Pos нь гар утасны NFC -ээр дамжуулан картын контактлесс буюу зайнаас унших технологийг ашиглан төлбөрийн гүйлгээг хүлээн авах боломжийг олгодог цахим ПОС юм.
ЭНГИЙН ПОС
|
HAPPY POS
![]() |
Цаас хэрэглэдэг | Цаас хэрэглэхгүй тул байгаль дэлхийд ээлтэй |
Гүйлгээний лимит зааж, сар бүрийн хяналт | Гүйлгээний лимитгүй |
Шинээр бүртгүүлээд пос ирэхэд хугацаа ордог | Шинээр бүртгүүлээд шууд ашиглах боломжтой |
Шинээр бүртгүүлэхэд материал их бүрдүүлдэг |
- Иргэний үнэмлэх |
Заавал банкны салбар ордог | Онлайнаар хүсэлтээ өгөх боломжтой - www.cardcentre.mn |
Бизнесийн шалгуур өндөр тавьдаг | Бизнесийн шалгуур маш бага |
Заримдаа пин код нэхдэггүй | Бүх гүйлгээ ПИН кодоор баталгаажна |
ҮЙЛЧИЛГЭЭ
|
ШИМТГЭЛИЙН ХУРААМЖ
|
ХХБанкны картын гүйлгээ |
1%
|
Бусад дотоодын банкны картын гүйлгээ |
1%
|
Суурилуулалтын хураамж |
Үнэгүй |
Дагалдах үйлчилгээ /сургалт, гарын авлага/ |
Үнэгүй |
№
|
Асуулт | Хариулт |
1
|
Happy Pay гэж юу вэ? | Happy Pay нь гар утасны NFC-ээр дамжуулан картын контактлесс буюу зайнаас унших технологийг ашиглан төлбөрийн гүйлгээг хүлээн авах боломжийг олгодог цахим ПОС юм. |
2
|
Happy Pay аюулгүй үйлчилгээ мөн үү? | Happy Pay үйлчилгээ нь картын брэнд болон PCI-ээр зохицуулагддаг бөгөөд эдгээр байгууллагууд хамгийн найдвартай технологийг нэвтрүүлэхийн тулд хамтран ажилладаг. Happy Pay үйлчилгээ нь програм хангамжийн орчинд EMV хамгаалалтын аргуудыг ашигладаг бөгөөд аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг. |
3
|
Android гар утсан дээр Happy Pay үйлчилгээг ашиглаж болох уу? | Тийм. Android төхөөрөмжүүд нь Android 10.0 болон түүнээс дээш хувилбар шаардлагатай. |
4
|
Apple-ийн гар утсан дээр Happy Pay үйлчилгээг ашиглаж болох уу? | Үгүй. Одоогоор Apple-ийн төхөөрөмжүүд дээр ашиглах боломжгүй. |
5
|
Худалдан авагчийн картыг гар утасны аль хэсэгт уншуулах вэ? | Утасны NFC антен байрших хэсэгт буюу арын хэсэгт |
6
|
Худалдан авагч Happy Pay-ээр төлбөр хийх боломжтой эсэхийг яаж мэдэх вэ? | Худалдан авагчийн карт нь контактлесс буюу зайнаас уншуулах боломжтой таних тэмдэгтэй байна. |
7
|
Android гар утсандаа Happy Pay үйлчилгээ хэрхэн татаж авах вэ? | Та Google Playstore -оос “Happy Pay” утгаар хайж татан авах боломжтой. |
8
|
Happy Pay үйлчилгээг таблет дээр ажиллуулж болох уу? | Та Happy Pay -ийг NFC технологи болон Android үйлдлийн системтэй бол таблет эсвэл гар утсан дээр ажиллуулах боломжтой. |
9
|
Гар утсаа алдсан тохиолдолд Happy Pay үйлчилгээг хэн нэгэн ашиглаж болох уу? | Та хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулаагүй тохиолдолд Happy Pay үйлчилгээг идэвхжүүлэн ашиглах боломжгүй. Та гар утсаа алдсан тохиолдолд эрсдэлээс сэргийлэн утсан дээрх програмыг идэвхгүй болгохын тулд Банктай холбоо барина уу. |
10
|
Happy Pay үйлчилгээний гүйлгээний орлого хэзээ хийгдэх вэ? | POS болон Happy Pay нь ижил зарчмаар буюу маргааш өдөр нь харилцах дансанд орно. |
11
|
Happy Pay дээр ямар брэндийн карт унших вэ? | Visa , T карт, UnionPay, MasterCard |
12
|
Happy Pay гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг гар утсаараа харж болох уу? | Happy Pay апп дээрээс гүйлгээний мэдээллээ 30 хоног хүртэл харах боломжтой. Мөн www.cardcentre.mn хаягаар мерчантын дансны хуулгаа дэлгэрэнгүй харах боломжтой. |
13
|
Ямар ямар материал бүрдүүлэх вэ? | Иргэний үнэмлэх Хүсэлт /Банкнаас авах/ |
14
|
Сарын гүйлгээний доод лимит хэд вэ? | Happy Pay бүтээгдэхүүний хувьд лимитгүй буюу та хүссэн үедээ ашиглах боломжтой байна. |
15
|
Гүйлгээ хийхэд пин-код шаардах уу? | Гүйлгээ бүр дээр пин код оруулах шаардлагатай бөгөөд энэ нь худалдан авагч болон мерчант таныг болзошгүй эрсдэлээс сэргийлж байгаа юм. |
Дэлхийн 64 улсад нэвтэрсэн БНХАУ-ын тэргүүлэх цахим төлбөрийн хэрэгсэл WECHAT PAY төлбөр хүлээн авах системд ХХБ нь 2021 онд нэгдэн харилцагчиддаа олон улсын цахим төлбөрийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Хийгдсэн гүйлгээний үнийн дүнгээс суутах шимтгэл
Үйлчилгээний хураамж
Энгийн мерчант бол
И-мерчант бол
ХХБ нь харилцагч байгууллага, иргэддээ хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнийг байнга санал болгодог бөгөөд 1991 оноос картыг төлбөрт хүлээн авах пос терминалын үйлчилгээг Монгол Улсын картын зах зээлд анх удаа нэвтрүүлсэн билээ. Пос терминалыг иргэн, аж ахуйн нэгжид үнэ төлбөргүй суурилуулалт хийн хамтран ажиллаж байна.
Картаар хийгдсэн гүйлгээний үнийн дүнгээс суутах шимтгэл
Үйлчилгээний хураамж
Энэхүү зээл нь бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгч, ХХБанкны ПОС, аж ахуйн нэгж байгууллагад зориулсан үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаардахгүй зээл юм. Та энэ зээлээр бизнесийн эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.
Төрөл |
Худалдаа, хөгжлийн банкны ПОС, мерчант |
Бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгч |
Зээлийн дээд хэмжээ |
30-н сая төгрөг хүртэл |
15-н сая төгрөг хүртэл |
Зээлийн хүү (төгрөг) |
Жилийн 20.4% ( Сарын 1.70%) |
Жилийн 22.80%-20.40% (Сарын 1.90%-1.70%) |
Зээлийн хугацаа |
36-н сар хүртэл |
|
Барьцаа хөрөнгө |
Бараа материал, дансны орлого, баталгаа, хөдлөх хөрөнгө |
|
Зээлийн үйлчилгээний шимтгэл |
0.25% (хамгийн багадаа 25,000 төгрөг) |
|
Онлайнаар пос захиалах |
Бизнес эрхлэгч Та ХХБ-ны карт уншигч ПОС төхөөрөмжтэй болохыг хүсвэл банканд биечлэн ирэлгүй ЭНД дарж онлайн-р захиалан хүссэн хаягаар хүргүүлэн авах боломжтой. |