Худалдаа, хөгжлийн банкны эрхэм харилцагчид, бизнесийн түншүүд, хамтран ажиллагсад Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.
Монгол улсын банкны салбар нь эдийн засгийн тэргүүлэх салбарын хувьд байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжин санхүүжүүлэх замаар урт хугацааны тогтвортой хөгжлийг бий болгох зөв жишгийг нийгэмдээ үзүүлж чадна гэдэгт миний бие итгэдэг. Худалдаа, хөгжлийн банкны хувьд ч энэхүү үзэл баримтлалын тэргүүн эгнээнд зогсож, Байгаль орчин, нийгмийн хариуцлагын асуудалд онцгой анхаарал хандуулж, хэд хэдэн томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн билээ.
Тухайлбал, 2012 онд Недерландын Хөгжлийн Банк (FMO)-тай хамтран “Байгаль орчин, нийгмийн хариуцлагын эрсдэлийн менежментийн систем” (БОНХМС) хэмээх Монгол улсын хувьд цоо шинэ ойлголтыг цогцоор нь хэрэгжүүлж эхэлсэн Монголын анхны арилжааны банк болсон юм. БОНХМС гэдэг нь зөвхөн бизнесийн ашигаа урьтал болгон зээл, санхүүжилтийг хүссэн хэн бүхэнд олгох бус, санхүүжилтэндээ хяналт тавин, байгаль орчин, нийгэмд сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж буй харилцагчид санхүүжилт олгохоос зайлсхийж, тэдний эрсдэлийг бууруулах зорилготой үйл ажиллагаа гэж ойлгож болно. Энэхүү цоо шинэ жишгийг хэрэгжүүлэхдээ бид нийт банкны ажилтнууд тэр дундаа зээлийн ажилтнуудаа сургах, байгаль орчин, нийгмийн эрсдэлийн шинжээч нарыг бэлтгэж мэргэшүүлэх, цаашлаад харилцагч та бүхэндээ зөв мэдээлэл өгөх, байгаль орчин, нийгмийн хариуцлагын талаархи ойлголт, хандлагыг бий болгохыг эрмэлзэн ажиллаж байна.
2013 оны 11-р сард Монголын нийт арилжааны банкууд “Монгол улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС) - ийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хамтарсан тунхаг бичигт нэгдсэн нь манай улсын ирээдүйн хөгжилд хэрэгтэй томоохон дэвшил болсныг онцлон тэмдэглэж байна. Арилжааны банкууд нэгдэн ажилласнаараа та бидний амьдрах орчин болох ус, хөрс, агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлт, хүний эрхийг зөрчсөн асуудлуудын эсрэг бат зогсож, байгаль орчин, нийгмийн эрсдэлийг бууруулах замаар тогтвортой хөгжлийг бий болгох хэтийн зорилго өөд тэмүүлж байгаа юм.
Монгол улсын тэргүүлэх банкны хувьд манай банк бусад банкууддаа үлгэр жишээ байж, туршлагаасаа хуваалцан, байгаль орчин, нийгэмдээ ээлтэй банк байхыг зорин ажиллаж байгаагаа мэдэгдэхэд таатай байна.
Байгаль орчин, нийгэмд ээлтэй бизнесийн үйл ажиллагаа эрхлэж, байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс сэргийлэх замаар урт хугацаанд тогтвортой хөгжих нь дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжлийн чухал зорилт болоод байна. Энэхүү чиглэлийн хүрээнд байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, нийгмийн бүхий л давхаргад санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах, компаниудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх гээд олон асуудал багтаж байна.
Дэлхийн хөгжингүй орнуудын туршлагаас харахад дээрхи зорилтод хүрэхэд банк, санхүүгийн салбар чухал үүрэгтэй оролцдог байна. Учир нь банк нь харилцагчиддаа олгох санхүүжилтээрээ дамжуулан, зээлийн эрсдэлийг үнэлэх, бууруулах үйл явцтай адил зарчмаар харилцагчдынхаа байгаль орчин, нийгэмд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж, үнэлэх улмаар тэдгээр эрсдэлээс үүсч болох санхүүгийн хор хохирлоос харилцагчийг хамгаалах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг юм.
Цаашлаад банк нь үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангаж ажиллах зорилгын хүрээнд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн үр дүнтэй оролцоог дэмжиж, жендерийн хяналт шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаагаар байгууллага, тэдгээрт олгох банкны санхүүжилтийг жендерийн мэдрэмжээр үнэлэх, зөвлөгөө өгөх, загвар боловсруулах замаар жендерийн эрх тэгш байдлыг дэмжихэд хувь нэмэр оруулна.
Дэлгэрэнгүйг харилцагчийн гарын авлагаас ЭНД дарж үзнэ үү
Бодлого, зааврууд:
ХХБанкны Байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлого
ХХБанкны Жендэрийн эрх тэгш байдлын бодлого
ХХБ нь Нидерландын хөгжлийн банктай хамтран 2012 оноос Байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлого, зээлдэгчийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн түвшинг үнэлэх үнэлгээний сүүлийн үеийн арга аргачлал, эрсдэл ба хяналтын тогтолцооноос бүрдсэн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын цогц системийг Монголдоо нэвтрүүлээд ажиллаж байна.
Энэхүү систем нь хэрэглээний зориулалттай зээлээс бусад бизнесийн зориулалттай зээлийн хүсэлтэнд хамаарах ба бизнес эрхлэгч таны байгаль орчин, нийгмийн эрсдэлийг бид тодорхойлж, таньтай хамтран уг эрсдэлээс сэргийлнэ.
ХХБанк нь ОУ-ын гэрээ, конвенц, ОУСК-ийн гүйцэтгэлийн стандарт болон МУ-ын хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй бөгөөд тэдгээр үйл ажиллагаагаар “Хориотой үйл ажиллагааны жагсаалт” гаргасан.
“Хориотой үйл ажиллагааны жагсаалт”-д ороогүй үйл ажиллагааг санхүүжүүлэх зээлийн хүсэлтийн хувьд зээлдэгчийн үндсэн үйл ажиллагаа болон зээлийн зориулалтаас хамааран эрсдэлийн түвшин тогтоогдох ба ногоон, шар, улаан гэсэн 3 түвшинд ангилагдаж, үнэлгээ хийгддэг.
Үнэлгээндээ тулгуурлан, шаардлагатай тохиолдолд эрсдэлийг бууруулахад авах арга хэмжээнүүдийн талаар зээлдэгчдэд зөвлөгөө өгч, зээлийн гэрээнд нэмэлт нөхцөл болгон оруулдаг.
Зээлийн гэрээний нэмэлт нөхцлүүдийн биелэлтийг зээлийн хугацаанд эргэн хянадаг. Дараах схемээс эрсдэл тодорхойлох, буруулах, хамгаалах, хянах системийг харна уу.
Хориотой үйл ажиллагааны жагсаалт” буюу ямар төрлийн бизнест бид зээл олгохгүй вэ?
Эрсдэлийн түвшин нь үйл ажиллагааны төрөл, чиглэлээс хамаарч дараах байдлаар ангилагдана.
Улаан |
Шар |
Ногоон |
Уул уурхай, ашигт малтмал олборлолт, баяжуулалт |
Газар тариалан |
Хүнсний болон хэрэглээний барааны худалдаа |
Өрөмдлөг, хайгуул |
Мал аж ахуй |
Зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ |
Ан агнуур, загасчлал |
Барилгын засвар, засал чимэглэл |
Мэдээлэл, холбооны үйлчилгээ |
Мод бэлтгэл |
Барилгын материалын үйлдвэрлэл |
Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа |
Зам, гүүр, барилга угсралт |
Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл |
Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа |
Архи, тамхины худалдаа, үйлдвэрлэл |
Бусад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл |
Боловсрол, урлаг, үзвэр, тоглоом наадмийн үйлчилгээ |
Мах, арьс ширний боловсруулалт |
Металл эдлэл үйлдвэрлэл |
Хүний эрүүл мэнд болон нийгмийн халамжийн үйл ажиллагаа |
Эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл |
Цахилгаан хий, уур, агааржуулалтын системийн үйлдвэрлэл |
Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа |
Химийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл |
Ус хангамж, бохир ус зайлуулах систем, хог хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагаа |
Мэргэжлийн,шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа |
Шатахууны худалдаа |
Бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл |
Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагаа, өрхийн хэрэглээндээ зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ |
Нарийвчилсан үнэлгээ хийхэд зээлдэгчээс нэмэлт материал шаардаж болно. Үүнд:
БОНХ-ын бодлогыг хэрэгжүүлснээр Банкинд, Харилцагч байгууллагад, Байгаль орчин, нийгэмд дараах давуу талууд бий болж байна.
Банкинд:
Харилцагчид:
Байгаль орчин, нийгэмд:
2022 он
2021 он
2020 он
2019 он
2018 он
2017 он
2016 он
2015 он
2014 он
2013 он
2012 он
ХХБанк нь Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүддээ төслийн сөрөг нөлөөнд өртсөн иргэдийн санал гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх зорилгыг тавьдаг. Иймд танд төсөл, хөтөлбөртэй холбоотой санал гомдол байгаа бол санал, гомдлын механизмаар дамжуулан банк болон төсөл хэрэгжүүлэгчидтэй холбогдон санал, гомдлоо мэдүүлэх боломжтой.
ХХБанкны төсөл, хөтөлбөрийн санал, гомдлын механизм нь Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй төсөл танд болон таны оршин суугаа газарт ямар нэг сөрөг нөлөө үзүүлсэн эсвэл үзүүлэх магадлалтай хэмээн үзвэл тухайн гомдлоо мэдүүлэх боломжийг олгодог. Санал, гомдлын механизм нь гомдлуудыг хянаж үзэн хариу арга хэмжээ авах, асуудал болон түүний шийдлүүдийг хамтран тодорхойлох зэргээр төслийн нөлөөлөлд өртсөн иргэдийн гомдлыг барагдуулахыг зорьдог.
ХХБ нь ямар төрлийн гомдлуудыг шийдвэрлэдэг вэ?
Хэрэв танд банкны бусад үйл ажиллагаа холбоотой санал хүсэлт байвал энд дарж ирүүлнэ үү.
ХХБ нь гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
ХХБ гомдол гаргагчийн нууцлалыг хэрхэн хадгалдаг вэ?
Харин тухайн гомдлыг шийдвэрлэхийн тулд гомдол гаргагчийн мэдээллийг төсөл хэрэгжүүлэгч болон бусад оролцогч талуудад ил болгох шаардлагатай тохиолдолд гомдол гаргагчийн зөвшөөрлийг авна.
Хэрхэн Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй төсөл, хөтөлбөртэй холбоотой санал гомдол гаргах вэ?
Та санал, гомдлоо дараах шугамаар мэдүүлж болно.
Цахим өргөдөл бөглөх:
Та ЭНД дарж санал, гомдлын цахим өргөдөл бөглөнө үү.
Имейл:
[email protected] хаягаар имейл ирүүлж болно.
Захидал:
Та мөн ХХБанкны дараах хаягаар санал, гомдлоо захидал хэлбэрээр ирүүлж болно:
Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа, Хөгжлийн Банкны төв байр
Таны ирүүлсэн төсөл, хөтөлбөртэй холбоотой санал, гомдол нь дараах мэдээллийг агуулсан байх шаардлагатай.
- Гомдол гаргагчийн нэр, утас, имейл хаяг, гэрийн хаяг, гарын үсэг
- Гомдол гаргаж буй төсөл, хөтөлбөрийн нэр
- Төсөл, хөтөлбөрөөс үүдэн бий болсон эсвэл бий болох магадлалтай гэж үзэж буй сөрөг нөлөөлөл, үр дагавар
- Төсөл хэрэгжүүлэгчидтэй холбогдсон эсэх
- Гомдол гаргагчийн зүгээс санал болгож буй шийдэл, хүлээж буй үр дүн
- Гомдол гаргагч өөрийн мэдээллийг нууцлах хүсэлтэй байгаа эсэх
№ |
Санал, гомдол бүртгэсэн огноо |
Төсөл, хөтөлбөрийн нэр |
Төсөл, хөтөлбөрийн байршил |
Санал, гомдол |
Санал, гомдлын төлөв |
Тайлбар |
1 |
- |
- |
- |
- |
- |
- |
ХХБанкны Төсөл, хөтөлбөрийн санал, гомдлын механизм нь Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй төсөл, хөтөлбөрийн сөрөг нөлөөнд өртсөн иргэдийн санал, гомдлыг хүлээн авч, гомдлыг шийдвэрлэх зорилготой механизм юм.
Санал, гомдол бүр хоорондын ялгаатай тул шийдвэрлэх хугацааг тогтоох боломжгүй байдаг. Гэхдээ бид таны гомдолд 120 өдрийн дотор хариу өгөхийг зорин ажиллах болно.
ХХБанкны Төсөл, хөтөлбөрийн санал, гомдлын механизм нь зөвхөн Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой санал, гомдлыг хүлээн авдаг. Хэрэв танд банкны бусад үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол байгаа бол энд дарж ирүүлнэ үү.
Хэрвээ та Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй төсөл, хөтөлбөрийн сөрөг нөлөөнд өртсөн, эсвэл өртөх боломжтой гэж үзэж байвал Төсөл, хөтөлбөрийн санал, гомдлын механизмд санал, гомдол гаргах боломжтой.
Та цахим шуудан эсвэл захидал хэлбэрээр санал, гомдлоо ирүүлж байгаа тохиолдолд дараах мэдээллийг зайлшгүй тусгасан байх шаардлагатай. Үүнд:
Та Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй төсөл хаагдсанаас хойш болон тухайн сөрөг, нөлөөлөл бий болсон тухай мэдсэнээс хойш 2 жилийн дотор санал, гомдлоо Төсөл, хөтөлбөрийн санал, гомдлын механизмд ирүүлэх боломжтой.
Үгүй. Тухайн төслийн зээлийн гэрээнд энэ асуудлаар тухайлан заагаагүй тохиолдолд иргэд, байгууллагын зүгээс аливаа санал, гомдол гаргаснаар төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаанд өөрчлөлт орох эсвэл цуцлагдах асуудал гарахгүй.
Үгүй. Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүд нь Төсөл хэрэгжүүлэгчээс төслийн явцад иргэд, байгууллагын санал, гомдлыг шийдвэрлэх механизмтай байхыг шаарддаг тул та төсөл хэрэгжүүлэгчидтэй мөн холбогдон санал, гомдол гаргах боломжтой.
Үгүй. Гэхдээ танд Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй төсөл, хөтөлбөрөөс үүдэн ямар нэгэн сөрөг нөлөөлөл учирсныг тодорхойлон харуулах баримт, нотолгоо байвал гомдлыг барагдуулах үйл явцад ихээхэн тустай байх болно.
Гомдол гаргагч хувийн мэдээллээ нууцлах хүсэлт гаргаж болно. Гэхдээ энэ тохиолдолд банкны төсөл, хөтөлбөрийн санал, гомдол хариуцсан баг болон төсөл хариуцсан ажилтнуудад гомдол гаргагчийн мэдээлэл нээлттэй байх болно. Харин гомдлыг шийдвэрлэхийн тулд гомдол гаргагчийн хувийн мэдээллийг санал, гомдлын механизмын зүгээс ашиглах, төсөл хэрэгжүүлэгчид болон бусад оролцогч талуудад нээлттэй болгох шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зөвхөн гомдол гаргагчийн зөвшөөрөлтэйгөөр нээлттэй болгоно. Тухайн гомдлыг шийдвэрлэхэд гомдол гаргагчийн мэдээллийг зайлшгүй ашиглах шаардлагатай, харин гомдол гаргагч хувийн мэдээллээ ил гаргахыг хүсээгүй тохиолдолд зөвшилцөлд хүрээгүй гэж үзэн гомдлыг буцаах боломжтой.
# |
Төсөл, хөтөлбөр батлагдсан огноо |
Төсөл, хөтөлбөрийн нэр |
Төсөл, хөтөлбөрийн байршил |
Эдийн засгийн салбар |
Төсөл, хөтөлбөрийн төлөв |
1 |
2021 оны 10 дугаар сарын 29 |
Монгол улсад тогтвортой болон ногоон санхүүжилтийн |
Монгол улс |
Санхүүгийн салбар |
Хэрэгжиж буй |
Худалдаа, хөгжлийн банк нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилго, мөн Парисын Хэлэлцээрийн зорилгыг хангаж, ногоон эдийн засгийг бий болгоход хувийн хэвшлийн байгууллагуудыг манлайлж, тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын хувийн хэвшлийн анхны тогтвортой санхүүжилтийн санаачлага болох "Climate 30+ Cанаачлага: Ногоон сэргэлт” хөтөлбөрийг боловсруулан 2021-2030 оны хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монголдоо анх удаа Тогтвортой санхүүжилтийн хүрээг боловсруулж, тус хүрээний дагуу ногоон болон нийгмийн шинж чанартай зээлийг олгож эхэлсэн бөгөөд байгаль орчин, нийгмийн хамгааллын удирдлага болон хүйсийн эрх тэгш байдлын хүрээнд Монгол улсдаа үргэлж анхдагч банк байсаар ирсэн ба одоо тогтвортой хөгжлийн хүрээнд мөн адил анхдагч нь болж байна.
Тус Тогтвортой санхүүжилтийн хүрээг Ногоон бондын зарчим, Нийгмийн бондын зарчим болон Тогтвортой хөгжлийн бондын удирдамжтай нийцэж байгаа эсэх дээр хөндлөнгийн үнэлгээг олон улсад нэр хүнд бүхий Moody’s-ийн хараат компани V.E /Vigeo Eiris/-ээр гаргуулсан анхны байгууллага бөгөөд “Тогтвортой” гэсэн үнэлгээг аваад байна.
Тогтвортой санхүүжилтийн хүрээний зорилго нь тогтвортой, ногоон хөгжлийг хангах болон нийгмийн хөгжлийн шинж чанартай эх үүсвэрийг татах, зээл олголтын чиглэл, хамрах хүрээ, тавигдах шаардлага, үр дүн, хяналт, тайлагналтын зарчмыг тодорхойлоход оршино.
Тогтвортой санхүүжилтийн хүрээ
Ногоон зээлийн ангилал, шалгуур:
Сэргээгдэх эрчим хүч
Бохирдол багатай эрчим хүч үйлдвэрлэл
Эрчим хүчний хэмнэлт
Ногоон барилга
Тогтвортой ус ба хог хаягдал
Тогтвортой хөдөө аж ахуй, газар ашиглалт, ой ба биологийн төрөл зүйл
Цэвэр тээвэр
Нийгмийн шинж чанартай зээлийн ангилал, шалгуур:
Орлогод нийцсэн дэд бүтэц
Орлогод нийцсэн орон сууц
Нэн чухал үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлэх