Олон улсын үнэлгээний Moody’s агентлагаас 2021 оны 3-р сарын 17-ны өдөр гаргасан нийтлэлдээ Худалдаа, хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийн хэтийн төлөвийг “Сөрөг” төлөвөөс “Тогтвортой” болгон ахиуллаа. Энэ өөрчлөлт нь Moody’s агентлаг 2021 оны 3-р сарын 16-ны өдөр Монгол Улсын Засгийн Газрын хэтийн төлөвийг мөн “Тогтвортой” болгон өсгөсөнтэй холбоотой бөгөөд Moody’s агентлагийн үзэж буйгаар Хятад улсын эдийн засгийн сэргэлтээс улбаалж түүхий эдийн эрэлт өссөнөөр макро орчин сайжирч банкны активын чанарт сайнаар нөлөөлөх төлөвтэй байна.
Мөн 2020 онд өмнөх онтой харьцуулахад нийт байгуулсан зээлийн эрсдэлийн сангийн дүн харьцангуй өндөр байсан тул ХХБанкны активын чанар цар тахлын үед иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилгоор зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах, хойшлуулсан хугацаанд хүү тооцохгүй байх зэрэг авсан арга хэмжээнүүдээс үл хамааран тогтвортой байна хэмээн Moody’s дүгнэсэн байна.
Moody’s агентлагаас өгсөн үнэлгээ:
УХ/БХ татан төвлөрүүлсэн хөрөнгө (Дотоод валютаар) |
B2 |
УХ/БХ татан төвлөрүүлсэн хөрөнгө (Гадаад валютаар) |
B3 |
УХ/БХ Үнэт цаас гаргагч байгууллагын үнэлгээ |
B3 |
Хэтийн төлөв |
Тогтвортой |