Таны дансны дугаар өөрчлөгдөхгүй хэвээр байгаа тул Та төлбөр тооцоогоо хуучин дансны дугаараа ашиглан хэвийн үргэлжлүүлэх боломжтой.
Та одоо ашиглаж буй картынхаа хүчинтэй хугацааг дуустал ашиглах боломжтой бөгөөд картаа шинэчлэх хүсэлтэй байвал ХХБ-ны веб сайтын "Төлбөрийн карт" цэсээс картын мэдээлэлтэй танилцан захиалах боломжтой.
УБХБ-ны бүх картууд ХХБ-ны АТМ дээрээс хэвийн үйлчилгээ авах ба шимтгэл нь ХХБ-ны өөрийн төлбөрийн карттай ижил шимтгэлтэй байна. Жишээ нь: Бэлэн мөнгө авах, шилжүүлэг хийх, төлбөр төлөх үйлчилгээнд 100 төгрөгийн шимтгэлтэй бол пин код солих, интернэт пин код авах, орлого хийх, дансны үлдэгдэл дэлгэцээр харахад шимтгэлгүй.
ХХБ-ны орлогын АТМ дээрээс УБХБ-ны картад орлого хийх боломжтой. Уг үйлчилгээ нь шимтгэлгүй.
Та ХХБ-ны салбарт эсхүл 1900-1977 лавлах төвд хандан ХХБ-ны картын бүтээгдэхүүнүүдээс өөрт тохирохыг сонгон, шинээр хэвлүүлэн авах боломжтой.
Та карт захиалж байсан салбартаа хандан өөрийн хэвлүүлсэн картаа авах боломжтой.
Хариуцсан зээлийн эдийн засагч өөрчлөгдөхгүй бөгөөд зарим зээлийн эдийн засагч салбар шилжин ажиллах магадлалтай тул Та эдийн засагчтайгаа утсаар холбогдон, өөрийн зээлийн төлөлттэй холбоотой болон бусад зээлийн бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.
Таны зээлийн хүү гэрээний хүчинтэй хугацаа дуустал хэвээр хадгалагдах бөгөөд хугацаа дууссаны дараа хугацаагаа сунгуулахад шинээр гэрээ байгуулна.
Хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх болно.
Таны хадгаламжийн дансанд хуримтлагдсан хүү хуримтлагдсан хэвээр байгаа бөгөөд хадгаламжийн дуусах хугацаанд таны дансанд орно. Хэрвээ хугацаагүй хадгаламжтай бол хуучин гэрээний дагуу хуримтлагдсан хүүг жилийн эцэст олгох бөгөөд гэрээ шинэчлэн байгуулсан тохиолдолд 7-р сараас эхлэн тухайн сард хуримтлагдсан хүүг сар бүрийн эцэст дансанд авах боломжтой болно
Таны УБХБ-ны хадгаламжийн дэвтрийг ХХБ-ны дэвтрээр нэг удаа үнэ төлбөргүй сольж өгөх бөгөөд цаашид дэвтэртээ бичилтээ хийлгэн хэвийн ашиглах боломжтой.
Хугацаатай хадгаламж хүүнээс хүү бодогдохгүй бөгөөд хэрвээ Та хугацаатай хадгаламжийн хүүг сар бүр урьдчилж авах хүсэлтэй байгаа бол манай банкны урьдчилсан хүүт хадгаламжийн бүтээгдэхүүнийг сонгох боломжтой.
Таны хуучин дансны дугаар хэвээр байх бөгөөд Та хүсвэл дансны дугаараа шинэчилж болно.
УБХБ-ны цахим банкийг ашиглах боломжгүй болж байгаа тул Та ХХБ-ны "ТиДиБи Онлайн" аппликейшныг татан ашиглах шаардлагатай. Та өмнө ашиглаж байсан өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ ашиглах боломжтой. Дэлгэрэнгүй зааварчилгааг 1900-1977, 1800-1800 дугаараас авна уу.
Байгууллагын бүртгэлийн хувьд өөрчлөлт ороогүй боловч Та манай банканд иргэнээр бүртгэл хийлгээгүй тохиолдолд салбарт биечлэн хандаж харилцагчаар бүртгүүлэх шаардлагатай.
Бэлэн мөнгөний чек нь багцаар олгогддог бөгөөд эхний удаа хуучин чекийг нэг удаа үнэ төлбөргүй сольж өгөх бөгөөд цаашид байгууллагын зүгээс бэлэн мөнгөний чек хүсэх албан бичиг бэлтгэж 4000 төгрөг тушаана.
Та ХХБ-тай цалин олгох гэрээг шинэчлэн байгуулах бөгөөд танай байгууллагад цалингийн дамжуулах түр данс нээж, цаашид тус дансаар дамжуулан цалингийн гүйлгээ хийгдэнэ. Мөн Та манай цахим үйлчилгээнд холбогдон цалингийн гүйлгээгээ зайнаас хийх боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 1900-1977, 1800-1800 лавлах утаснаас авна уу.