ХХБ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай Монгол улсын хууль, олон улсын болон дотоодын зохицуулагч байгууллагуудын дүрэм журам, зөвлөмж, стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг бөгөөд тэдгээрт нийцүүлэн мөнгө угаахтай тэмцэх банкны хяналтын дотоод хөтөлбөр, бодлого, журмыг боловсруулж гаргасан байдаг.
Банкны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого, журам нь Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа, Данс гүйлгээнд тавих тусгайлсан хяналт, Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, корреспондент банк, санхүүгийн байгууллагатай харилцах харилцаа, сургалт мэдээлэл болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэх эрсдэлийн үнэлгээний талаарх зохицуулалтуудыг нарийвчлан тусгасан байдаг.
Санхүүгийн гэмт хэрэг гэдэг нь өмчийн эсрэг тусгайлан үйлдсэн гэмт хэргийг хэлнэ. Энэ төрлийн гэмт хэргүүд үргэлж гэмт хэрэгтний хувийн ашиг сонирхлын үүднээс үйлдэгддэг бөгөөд үүнд холбогдсон эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар хөрвүүлэх явдал юм. Санхүүгийн гэмт хэрэг нь янз бүрийн хэлбэрээр тохиолдож болдог. Санхүүгийн салбарт тулгардаг хамгийн нийтлэг гэмт хэргүүдийн зарим нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, Олон улсын хориг арга хэмжээг зөрчих, авлига хээл хахууль,залилан мэхлэх, татвараас зайлсхийх, бусдын эд хөрөнгийг завших, хуурамчаар үйлдэх, хулгайлах гэмт хэрэг юм.
Мөнгө угаах гэж юу вэ?
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, эсхүл бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно.
Терроризмыг санхүүжүүлэх гэж юу вэ?
Террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахад шууд болон шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн, шилжүүлсэн, зарцуулсныг ойлгоно.
Гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх зөвлөмжүүд:
Мэдээллийн аюулгүй байдал нь мэдээллийн эрсдэлийг бууруулах замаар мэдээллийг хамгаалах практик үйл ажиллагаа юм. Үүнд мэдээлэлд хууль бусаар хандалт хийх, ашиглах, задруулах, тасалдуулах, устгах, өөрчлөхөөс урьдчилан сэргийлэх багтсан байдаг. Хамгаалалттай мэдээлэл нь биет болон биет бус хэлбэрээр байж болно. Мэдээллийн аюулгүй байдлын үндсэн чиглэл бол мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг тэнцвэртэй хамгаалах явдал.
Манай банкны болон хүлээн авагч банкны харилцагчийн гүйлгээг дамжуулж өгч буй банканд хоёр талын харилцагчийн талаар мэдээлэл байхгүй тул дамжуулагч банкуудын зүгээс төлбөрийн зориулалтыг тодорхой бичих, төлбөр шилжүүлэгч болон хүлээн авагчийн мэдээллийг бүрэн дэлгэрэнгүй байхыг шаарддаг бөгөөд мэдээллүүд буруу, дутуу, ойлгомжгүй байх тохиолдолд төлбөрийн утга зориулалтыг тодруулах, шилжүүлэгч болон хүлээн авагчийн талаар мэдээлэл авах зорилгоор гүйлгээг саатуулах, буцаах цаашлаад тусгаарлах, хураах хүртэл арга хэмжээг авч ажилладаг. Иймд харилцагч та гүйлгээг шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарснаар гүйлгээ саатах, зогсоогдох, буцаагдах зэрэг эрсдэлийг бууруулах боломжтой. Үүнд:
Сүүлийн үед гадаадын түншүүдтэйгээ и-мэйлээр харилцаж төлбөрөө шилжүүлэх хандлага ихэссэн. Цахимаар мэдээлэл солилцоход шилжүүлэгч болон төлбөр хүлээн авагч талууд и-мэйл хаягаа хакердуулах, фишинг и-мэйл хүлээн авах, луйварт өртөх эрсдэлтэй байдаг тул Харилцагч та төлбөр шилжүүлэгчийн мэдээллээ дараах байдлаар баталгаажуулж байна уу. Үүнд:
Банк, олон улсын “Wolfsberg group”-ээс санхүүгийн байгууллагуудын корреспондент харилцаанд зориулан гаргасан асуулга болон АНУ-ын “US Patriot Act”, “US FATCA” зэрэг хууль, тогтоомжуудыг дагаж мөрдөж ажилладаг.
АНУ болон дэлхийн өнцөг булан бүрд террорист үйлдлийг таслан зогсоох, шийтгэх, хууль сахиулах байгууллагын мөрдөн байцаах хэрэгслийг сайжруулах болон бусад зорилгоор хэрэгжүүлэх хууль.
Вольфсберг групп нь дэлхийн арван гурван банкны нэгдэл бөгөөд санхүүгийн гэмт хэргийн эрсдэлийн менежментийн тогтолцоо, удирдамжийг боловсруулах, тэр дундаа харилцагчаа таних, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлогыг боловсруулахад чиглэгддэг.
FATCA буюу АНУ-ын иргэн, хуулийн этгээдийн гадаад дах дансны талаар мэдээллийг Холбооны татварын төв байгууллагад саадгүй гаргаж өгөх тухай хуулийг банк, санхүүгийн байгууллагууд дагаж, мөрдөх үүрэгтэй байдаг бөгөөд ХХБ нь уг FATCA хуулийг хэрэгжүүлэгч юм.
Харилцагч Та бүхэнд Худалдаа хөгжлийн банкны Комплайнсын хэлтсээс гаргаж буй зөвлөмж мэдээллийг хүргэж байна. Энэхүү мэдээллийн гол зорилго нь харилцагч Та бүхэнд санхүүгийн аливаа эрсдэлийг таниулах цаашлаад урьдчилан сэргийлэхэд оршино.