ХХБанкнаас хүүхэд багачуудынхаа дунд "Миний мөрөөдлийн мэргэжил" сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байна.
Хүүхэд бүр “ Том болохоороо би ....” гээд мөрөөддөг. Энэ нь тэдний ертөнцийг үзэх үзэл бодлын үндэс , оройд нь заавал гарах уулынх нь оргил болдог бөгөөд бид хорвоо ертөнцийн ирээдүйн өгнө төрхийг хүүхэд багачуудынхаа хүсэл мөрөөдлөөс тольдон харах боломжтой билээ. Иймээс эцэг эхчүүд Та бүхэн бяцхан үрсийнхээ хүсэл мөрөөдлийг дэмжин "Миний мөрөөдлийн мэргэжил" сэдэвт гар зургийг нь бидэнд ирүүлснээр ирээдүйн эзэд болсон бяцхан үрсийнхээ хүсэл мөрөөдлөөр аялах боломжтой.
Тавигдах шаардлага:
Та бүхэн "Миний мөрөөдлийн мэргэжил" сэдэвт ГАР ЗУРАГ мөн ФОТО ЗУРГИЙГ хүүхдийн овог нэр, нас, холбоо барих утасны дугаар болон бүтээлийн тайлбарын хамт [email protected] хаягаар 5-р сарын 31-ний дотор ирүүлснээр энэхүү уралдаанд оролцох боломжтой.
ОРОЛЦСОН ХҮҮХЭД БҮР ГАРЫН БЭЛЭГТЭЙ
Бид насны ангилалд бүрд эхний 3 байрыг шалгаруулах бөгөөд нийт 9 авьяаслаг оролцогч Маамуу хүүхдийн хадгаламжийн эзэн болох болно.
Шагналын сан:
1-р байр: 300,000 төгрөг бүхий Маамуу хүүхдийн хадгаламж
2-р байр: 200,000 төгрөг бүхий Маамуу хүүхдийн хадгаламж
3-р байр: 100,000 төгрөг бүхий Маамуу хүүхдийн хадгаламж
Шалгаруулалт:
Ирсэн бүтээлүүдийг ХХБанкны Page хуудсаар нийтлэх бөгөөд 3-6 нас, 7-9 нас, 10-14 насны ангилалд бүтээлүүдийг шалгаруулан 6-р сарын 3-ний өдөр ялагчдыг тодруулах болно.
ХХБанкны сошиалд нэгдээрэй.