Мэдээ / Sep 15, 2009

ХХБанк аваргын “Алтан медаль”, “Шилжин явах цом”-ыг хүртлээ

Жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг арилжааны банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Хөлбөмбөгийн аварга санхүүч - 2009” тэмцээн 7 дахь жилдээ 9-р сарын 12, 13-ны амралтын өдрүүдэд арилжааны 6 банкны хооронд хөлбөмбөгийн “Ногоон талбай”-д амжилттай явагдаж өндөрлөлөө. Уг тэмцээний төрөлд Худалдаа, хөгжлийн банкны баг тамирчид хурд хүч, авъяас чадвараараа анх удаа тэргүүлэн 1-р байр эзлэж, аваргын -ын эзэн болж, спортын гарамгай амжилт гарган, шилдэг баг тамирчидтай, хүчирхэг банк гэдгээ дахин нотоллоо. Тэмцээний үеэр шилдэг тамирчидыг тодруулдаг бөгөөд түүнээс шилдэг довтлогч, шилдэг хаалгач, шилдэг хамгаалагчаар ХХБ-ны тамирчид ч тус тус тодорсон байна. Мөн түүнчлэн арилжааны банк хоорондын заалны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч 5-р сард зохион байгууллагдсан бөгөөд ХХБ-ны баг тамирчид тус тэмцээний аваргын “Алтан медаль”, “Шилжин явах цом”-ын эзэн болсон билээ.

Тухайн оны “Шилжин явах цом”-ын эзэн баг тамирчид ирэх жилийн тэмцээнийг зохион байгуулагчаар тодордог төдийгүй ирэх жил 2010 онд Монгол улсын ууган арилжааны банк болох ХХБ-ны 20 жилийн ойн баяр давхар тохиож байгаа нь сайхан үйл явдал болж буй юм.

ХХБ спортын үйл ажиллагаа, арга хэмжээнд баг тамирчдаа байнга идэвхитэй оролцуулахын зэрэгцээ, спортын үйл ажиллагаануудыг ивээн тэтгэж, хамтран ажилладаг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч банк гэдгийг үүгээр давхар дурдаж болох юм.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт