Мэдээ / Aug 20, 2009

“MoneyGram” сүлжээний серверийн салбар төвийг ХХБ-нд байгуулахаар боллоо

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээний “MoneyGram International” байгууллагатай 2000 оноос хамтран ажиллаж байгаа билээ.

6-р сарын 24-нд “MoneyGram” байгууллагын Үйлчилгээний цэг хариуцсан ахлах менежер Nicolas Ware, Ази Номхон далайн бүсийн Монголыг хариуцсан менежер Andy Liu нар Монголд хүрэлцэн ирж, ХХБ-ны удирдлагуудтай уулзалт хийж, Мэдээллийн технологийн газар (МТГ)-ын ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Уг сургалт нь 6-р сарын 24, 25-ны өдрүүдэд явагдсан бөгөөд МТГ-ын ажилтнууд “MoneyGram” системд өөрийн програм хангамжийг боловсруулан нэвтрүүлэх, мөн “MoneyGram” системийн серверийг ХХБ-нд суурилуулан, төв сервертэй холбох төслийн технологийн шийдлийг хийж бэлэн болголоо. “MoneyGram”-ын Монгол дахь сүлжээг илүү дэвшилтэт, боловсронгуй болгох, цаашлаад хамрах хүрээг нь ихээхэн өргөжүүлэх боломжуудыг нээх чухал ач холбогдолтой, өгөөжтэй энэхүү сургалт нь бүтэн хоёр өдрийн турш болсон ба сургалтанд МТГ-ын ажилтан Э.Алтангэрэл, Н.Хулан, Т.Бат-Эрдэнэ, Г.Энхбат болон Хамгаалалт, аюулгүй байдлын газар (ХАБГ)-ын ажилтан К.Мөнхбат, Иргэдийн банкны газар (ИБГ)-ын ажилтан Х.Анхсүрэн нар хамрагдсан юм.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт