ХХБ алт олборлогчдыг дэмжих олон алхамуудыг цаг тухай бүрд авч, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг ч нэвтрүүлсээр ирсэн билээ. Биет алтыг худалдан авах үйлчилгээг Монголд улсад анхлан нэвтрүүлж байсан ХХБ өнөөдөр биет алтыг иргэдээс худалдан авч байгаа юм байна. Тус банкны Хөрөнгө, зохицуулалтын газрын дилер Г.Энхбатаас бид алтны үйлчилгээний талаар болон олон улсын зах зээл дээрх төлөвийн талаар тодруулга авсан юм. Олон улсын зах зээл дээрх хамгийн сүүлийн үеийн алтны ханшийн төлөв байдал ямар байгаа вэ? Өнгөрсөн 2008 онд алтны ханш бүх цаг үеийн оргил ханш болох 1,030.80 ам.доллар хүрээд өнгөрсөн оны 10-р сард 682.00 ам.долларт хүрсэн нь санхүү эдийн засгийн хямрал зөвхөн АНУ-д биш бүх улс оронд нүүрлэсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл ам.доллар бусад валютын эсрэг чангарсан болон бага эрэлтээс үүдэлтэй түүхий нефтийн ханшийн уналт шууд нөлөөлсөн. Хэдий тийм боловч алт бусад үйлдвэрлэлийн болон үнэт металлын ханш унаж байхад алтны ханш жилийн өмнөх ханшнаас өссөн үзүүлэлттэй байсан нь өөрийнх шинж чанартай ихээхэн холбоотой. Харин өнгөрсөн хоёрдугаар сарын хорьдоор алтны ханш дахин 1,000.00 ам.долларыг сэтэлсэн ч equity market буюу хөрөнгийн зах дээр арилжаалагдаж буй хувьцааны ханшийн хөдөлгөөн их байсан нь эргээд унахад шууд нөлөөлсөн. Өнгөрсөн 3-р сард АНУ-н төвбанк өөрийн засгийн газраас 300.00 тэрбум ам.долларын урт хугацаат бондыг худалдан авч эхэлнэ гэсэн нь зах зээлд эмиссийн үйл ажиллагаа буюу мөнгө хэвлэнэ гэсэн хүлээлтээс шалтгаалж алтны ханшийн уналт харьцангуй саармагжсан гэхэд болно. Цаашдаа дэлхийн зах зээл дээр алтны ханш ямар байх бол, өсөх үү, буурах уу? Цаашдын төлөв байдлын хувьд бол UBS банкны инфляцийн төвшин болон ам.долларын бусад валютуудтай харьцсан жигнэсэн дундаж индекс ашиглан тооцдог моделоор бол ойрын 5 жилд алтны ханш 2,500.00 хүрч болзошгүй гэсэн байгаа. Сүүлийн үеийн томоохон банк санхүүгийн байгууллагаас гаргасан судалгаагаар жишээ нь JPMorgan-ы судалгаа алтны ханш 2009 онд дунджаар 960.00, 2010 онд 980.00 байх болно гэсэн байгаа. Ерөнхийдөө шинжээчид алтны ханшийг унах гэхээсээ өснө гэсэн хүлээлтийг дэвшүүлж байгаа. ХХБ-ны хувьд харилцагчиддаа алтны ямар ямар шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгож байгаа вэ? Манай банк 2000 оноос анхлан Монгол улсын арилжааны банкууд дундаас алтыг худалдаж авч эхэлсэн анхны банк. Энэ хугацаанд харилцагчиддаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгосоор ирсэн. Тухайлбал, богино хугацааны санхүүжилт, алтны своп үйлчилгээ мөн Put option зарах зэрэг үйлчилгээнүүд байна. Өнгөрөгч 2-р сард ХХБ Алтны санхүүжилтийн зөвлөгөөнийг Монголбанктай хамтран зохион байгуулж, алт олборлогчид болон төр засгийн төлөөллүүд нэгэн дор цугларч, алт олборлогчдын хүндрэл бэрхшээл, хууль эрхүйн орчны талаар нээлттэй ярилцсан нь нэлээд том цар хүрээг хамарч чадсан үйл ажиллгаа болсон. Энэ зөвлөгөөнөөр алт олборлогчдод дунд болон урт хугацааны хөрөнгө оруулалтын санхүүжилт өгч, улмаар алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагад татварын таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн. Төр засгаас ч энэ тал дээр нааштай хандсан байгаа. Танай банк иргэдээс биет алтыг зах зээлийн ханшаар худалдан авч, түргэн шуурхай үйлчилж байгаа гэсэн. Энэ талаар тодруулбал? Тийм ээ, саяхнаас манай банк алт олборлолтыг дэмжих үүднээс иргэдээс алтыг зах зээлийн ханшаар худалдан авч эхэлсэн. Энэ нь алт олборлогчид алтаа тушаахад ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр хурдан шуурхай үйлчлүүлэх боломжийг олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн өдөрт нь борлуулалтын орлогоо иргэд авах боломжтой болж байгаагаараа ихээхэн давуу талтай юм. Ярилцсанд баярлалаа