Монгол улсын Их хурлаас 2008 оны 11-р сарын 25-ны өдөр “Зарим бүтээгдэхүүний үний өсөлтийн албан татварын тухай хууль”-д өөрчлөлт оруулж албан татвар ногдуулах алтны үний өсөлтөөс тооцох суурь үнийг 500.00 ам.доллароос 850.00 ам.доллар болгон баталсан. Тус банкнаас алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн үйл ажиллагааг дэмжих үүднээс алтны холбогдох борлуулалтын орлогыг цаг алдалгүй түргэн шуурхай гүйцэтгэж ирсэн. Худалдаа, хөгжлийн банк Монголбанктай хамтран 2008 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “Алтны санхүүжилтийн зөвлөгөөн” амжилттай зохион байгууллаа. Цаашид Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, санхүү эдийн засгийн зогсонги байдлаас гарахад алт олборлолт чухал үүрэгтэй юм. Тус банк 2009 оны 3-р сарын 27-ны өдрөөс эхлэн London Bullion Market Association-н гишүүн Scotia-Mocatta, Barclays Capital, Deutsche Bank, HSBC Bank, Societe Generale зэрэг банк санхүүгийн байгууллагаас 15:00 GMT цагт тогтоодог Gold fixing-с 2 ам.долларыг хасч, тухайн өдрийн Монголбанкны албан ханштай харьцуулж Монголбанкны нэгэн адил биет алтыг худалдан авч байна.
Холбоо барих утас 976-11-328229