Мэдээ / Feb 19, 2009

Худалдаа, хөгжлийн банк “алтны санхүүжилтийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулна

Манай банк Монгол улсын алт олборлолтыг дэмжих үүднээс “Алтны санхүүжилтийн зөвлөгөөн”-ийг 2-р сарын 20-ны Баасан гарагт Монголбанктай хамтран зохион байгуулах гэж байна.Энэхүү зөвлөгөөнөөр манай улсын эдийн засаг санхүүгийн хүндрэлийг даван туулахад ихээхэн хувь нэмэр оруулах алт олборлолтын хэмжээг эрс нэмэгдүүлэх, валютын ханшийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн асуудлуудыг нээлттэй хэлэлцэх юм. Ингэснээр алт олборлогч компаниудад тулгамдаад байгаа хүндрэлтэй асуудал, бэрхшээл, санал бодлыг төр, засгийн газарт хүргэх гүүр нь энэхүү зөвлөгөөн болж буй бөгөөд Монголбанк болон арилжааны банкууд, хувийн хэвшлийнхэн нэгэн дор цуглаж илэн далангүй зөвлөлдөж буйгаараа онцлогтой юм.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих