ХХБ нь Монгол Улсын гадаад валют арилжааны зах зээлийн 41%, алтны арилжааны зах зээлд Төв банкны удаах байр эзэлдэг ба зах зээлд тэргүүлэгч банкны хувьд харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсээр ирсэн.
Үүний хүрээнд тус банк нь гадаадын түнш санхүүгийн байгууллагуудын чөлөөт эх үүсвэрийг найдвартай хадгалж, тэдгээр байгууллагуудад өндөр хүүгийн орлого олох боломжийг олгодог бөгөөд харилцагчдын эх үүсвэрийн хэмжээ, хугацаа, хэрэгцээ болон онцлогийг харгалзан тусгайлсан нөхцөлтэй хадгаламжийн үйлчилгээг санал болгодог.
Хадгаламжийн үйлчилгээг сонирхсон банк санхүүгийн байгууллагууд тус банкны 976-11 319709 утсаар холбогдох боломжтой ба мөн Reuters, Bloomberg системээр холбогдох боломжтой юм.