Skip to main content

4400 орчим хүүхэд “Хязгааргүй мөрөөдөл” төсөлд шинээр нэгдлээ

17 September 2020

Худалдаа, хөгжлийн банк хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилготой “Хязгааргүй мөрөөдөл” төслөө амжилттай үргэлжлүүлсээр байна. Энэхүү хүүхдэд чиглэсэн цогц төслийн хүрээнд нярайн эндэгдлийг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхийг хамгаалах, хүүхэд бүрийг номтой нөхөрлүүлэх гэх мэт ажлууд амжилттай хэрэгжсээр байна.

Төслийн хүрээнд бид нийт 42 сургуулийн 71,500 орчим сурагч, 2100 орчим багш сурган хүмүүжүүлэгчдийн боловсрол мэдлэгт бодит хувь нэмрээ оруулаад байна. 2020 оны хичээлийн шинэ жилийг угтан 62-р сургуулийн хүсэлтийн дагуу номын санг тохижуулан номын фондыг баяжуулж, хэрэгтэй тоног төхөөрөмжийн хамтаар сургуулийн удирдлагуудад өнөөдөр хүлээлгэн өглөө. Нээлтийн арга хэмжээний үеэр МУСТА, нийслэлийн хүндэт иргэн Н. Баасандорж урилгаар ирж номтой нөхөрлөхийн ач тус, үр өгөөж, үнэ цэнийн талаар лекц уншсанаараа онцлог байлаа.

Мөн сургуулийн захирал хатагтай Сарантуяа арга хэмжээг нээж үг хэлэхдээ улсын хэмжээнд 300-н номын санг тохижуулах эрхэм зорилготой энэхүү төслийн 2020 оны нээлтийн арга хэмжээ 62-р сургуулиар эхэлж байгаад талархсанаа илэрхийлж, нийт сурагч, багш ажилтнуудын мэдлэг боловсролд үр дүнгээ өгөх хөтөлбөр болсныг онцолж байлаа.