20 August 2009
Худалдаа, хөгжлийн банк иргэдийн орон сууцны хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн 1-3 хүртэлх жилийн богино хугацаатай орон сууцны зээлийн үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ.
Энэхүү богино хугацаат орон сууцны зээл нь найман сая төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний ам.доллар хүртэлх санхүүжилтийг харилцагчдад олгох бөгөөд зээлийн сарын хүү төгрөгийн 1.8 %, ам.долларын 1.6 % хүүтэй байх юм.
Зээлдэгчдэд тавигдах шаардлага болон бусад мэдээллийн дэлгэрэнгүйг ХХБ-ны Иргэдийн банкны газрын 331884 тоот утаснаас эсвэл энд дарж авна уу