Skip to main content

ГАДААД ШИЛЖҮҮЛЭГ CASHBACK-ТАЙ БОЛЛОО

6 February 2024

Худалдаа, хөгжлийн банк Монголд анх удаа дэлхийн 28 улс руу VISA картаас VISA карт руу хийгддэг, олон улсын мөнгөн гуйвуулгын хурдан шуурхай, хямд үйлчилгээг нэвтрүүлсэн. Тэгвэл 2024.01.15-ны өдрөөс эхлэн 2024.03.01-ны өдрийг дуустал “VISA DIRECT” гадаад шилжүүлгийн үйлчилгээ дээрээ CASHBACK зарлалаа. Тухайн сард гүйлгээ хийсэн харилцагч бүрийг $20 буцаан олголтоор урамшуулах юм.

УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨРТ ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Харилцагч та дараах заасан 28 улс руу урамшуулалын хугацаанд VISA картаас VISA картруу шууд хэдэн ч удаа гадаад шилжүүлэг хийгээд $20 хүртэлх CASHBACK аваарай.

VISA DIRECT гадаад шилжүүлэг хийх нөхцөл:

  • VISA DIRECT шилжүүлгийн үйлчилгээ нь салбарт хийгдэхгүй зөвхөн TDB Online үйлчилгээгээр хийгдэх тул харилцагч заавал TDB Online үйлчилгээнд бүртгэлтэй байх;

  • Шилжүүлэг нь VISA картаас VISA карт руу хийгдэх тул шилжүүлэг хийж буй харилцагч болон хүлээн авагч нь заавал VISA карттай байх ;

  • Шилжүүлэг зөвхөн ам.доллароор хийгдэх ба нэг удаагийн шилжүүлгийн дээд дүн $2500 байна.

УРАМШУУЛЛЫН ХУГАЦАА:

2024.01.25 – 2024.03.01 өдрийн хугацаанд үргэлжилнэ.

САНАМЖ:

  • Буцаан олголт нь зөвхөн урамшууллын хугацаанд хийгдсэн гүйлгээнд хамаарна

  • Урамшууллын хугацаанд нэг харилцагчийн буцаан олголтын шимтгэлийн дээд дүн 20 доллар байна. Илүү гарсан шимтгэлийг харилцагч өөрөө хариуцна.

  • Тухайн сард авах урамшууллын буцаан олголтын дээд хэмжээ 20$ болно.

  • Гүйлгээ хийснээс хойш дараагийн 7 хоногийн ДАВАА гаригт шимтгэлийн буцаан олголтын дүн харилцагчийн гүйлгээ хийсэн данс руу орно. /Валют хөрвүүлэх тохиолдолд буцаан олголт олгож буй өдрийн МБ -ны албан ханшаар бодогдон орно/

  • Шилжүүлэг хийх харилцагч нь хүлээн авагчийн картын дугаар нэр, хаяг, төлбөрийн зориулалт зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй мэдэж байх ёстой. Мэдээлэл дутуу, буруугаас шалтгаалан гүйлгээ буцсан тохиолдолд биш тохиолдолд банкны 1800-1977 лавлах утсаар холбогдоорой.

  • Харилцагч ХХБ-ны дурын салбарт хандан TDB онлайн банк болон харилцах данс нээлгэх, VISA картаа захиалах эсвэл TDB онлайн банкаараа virtual VISA картаа нээж урамшуулалд хамрагдах боломжтой.

VISA ГАДААД ШИЛЖҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛСААС ШИЛЖҮҮЛЭГ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ УЛСУУДЫН ЖАГСААЛТ:

1

Image removed.

Их Британи

/United Kingdom/

11

Image removed.

Мексик

/Mexico/

21

Image removed.

Австри

/Austria/

2

Image removed.

Турк

/Turkey/

12

Image removed.

Нидерланд

/Netherlands/

22

Image removed.

Белги

/Belgium/

3

Image removed.

Герман

/Germany/

13

Image removed.

Шинэ Зеланд

/Newzealand/

23

Image removed.

Унгар

/Hungary/

4

Image removed.

Энэтхэг

/India/

14

Image removed.

Польш

/Poland/

24

Image removed.

Вьетнам

/Vietnam/

5

Image removed.

Индонез

/Indonesia/

15

Image removed.

Сингапур

/Singapore/

25

Image removed.

Фижи

/Fiji/

6

Image removed.

Испани

/Spain/

16

Image removed.

Тайланд

/Thailand/

26

Image removed.

Мали

/Mali/

7

Image removed.

Итали

/Italy/

17

Image removed.

Узбекистан

/Uzbekistan/

27

Image removed.

Кени

/Kenya/

8

Image removed.

Казахстан

/Kazakhstan/

18

Image removed.

Филиппин

 

/Philippines/

 

28

Image removed.

Арабын нэгдсэн эмират улс

/United Arab Emirates/

9

Image removed.

Кыргызстан

/Kyrgyzstan/

19

Image removed.

Чех

/Czechia/

    

10

Image removed.

Малайз

/Malaysia/

20

Image removed.

Швед

/Sweden/

    

*Энэтхэг улсын хувьд ICICI bank, Kotak Mahindra Bank, Federal Bank банкнуудын VISA карт руу шилжүүлгийн гүйлгээ хийх боломжтой

ШИМТГЭЛ:

Шилжүүлгийн дүнШимтгэл
0-500 USD4 USD
500.01-1000 USD8 USD
1000.01-2000 USD14 USD
2000.01-2500 USD19 USD