12 November 2019
ХХБанк хүүхэд, залуучуудынхаа төлөө хийх ажлуудаа улам эрчимжүүлэн “Хязгааргүй мөрөөдөл” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Хүүхдийн боловсрол, эрүүл мэнд болон эрхийг хамгаалах гэсэн 3 чиглэлд анхаарч ажиллаж байгаагийн нэг нь гурван зуун номын санг тохижуулах, номоор баяжуулах төсөл билээ.
Энэхүү төслийн хүрээнд жилд 40,000 гаруй хүүхэд, багш, эцэг эхчүүдийг хүлээн авдаг олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборын номын санг тохижуулж албан ёсоор хүлээлгэж өглөө.
Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолбор нь 40 жилийн түүхэндээ үе үеийн хүүхэд багачуудыг гэгээлэг дурсамжаар нэгтгэсээр ирсэн учир ХХБанк цаашид ч хамтран ажиллахдаа баяртай байх болно.