Мэдээ / Nov 16, 2017

Пёнчаны Өвлийн олимпоо үзэцгээе

Эрхэм харилцагч Та Алтан, Лэйди премум кредит картаар худалдан авалт хийж БНСУ-д болох Пёнчан Өвлийн олимп 2018-ийг хосоороо үзэх VIP багцийн эзэн болоорой. Урамшуулалт аян 2017 оны 11-р сарын 13-ны өдрөөс 2018 оны 1-р сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Аяны хүрээнд 100’000 төгрөг, 50 ам долларын гүйлгээ тутамд 1 урамшууллын эрх үүсч, аянд оролцох эрхтэй болно. 2018 оны 1-р сарын 8-ны өдөр урамшууллын тохирлыг Боловсрол ТВ-ээр шууд тодруулна. 
VIP багцийн эзэн болсноор харилцагч танд дараах эрх үнэгүй дагалдана. Үүнд:

  • Зочид буудал – 5 өдөр 4 шөнө;
  • Өглөөний цай – 4 өдөр;
  • 400 ам.доллар бүхий препейд карт;
  • Хөтөлбөрт орсон тээврийн хэрэгслийн зардал;
  • Солонгос болон Англи хэлний орчуулагч хөтөчтэй;
  • Олимпийн хаалтын тоглолт үзэх эрхтэй тасалбар;
  • Виза Интернэйншл байгууллагаас – Олимпийн дурсгалын зүйлс;
  • 2 хүний онгоцны тийз. 

Гүйлгээ болгонд ТиДиБи онлайн үйлчилгээний УРАМШУУЛАЛ цэсэнд урамшууллын эрх шууд илгээгдэх бөгөөд 6 оронтой дугаар байна. Хэрвээ Та ТиДиБи онлайн үйлчилгээнд бүртгэлгүй бол шинээр бүртгүүлж урамшууллын мэдээллээ харах боломжтой.

Худалдаа, хөгжлийн банк

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур Facebook Twitter Youtube Онлайн туслах E-Brochure Холбоо барих