Мэдээ / Jul 21, 2017

“Монгол улсын шилдэг арилжааны банк”-аар 6 дахь жилдээ шалгарлаа

Global Banking & Finance Review байгууллагаас Худалдаа, хөгжлийн банкыг зах зээлээ тэргүүлэгч хэмээн өргөмжлөн “Монгол улсын шилдэг арилжааны банк”-аар 6 дахь жилдээ шалгарууллаа. Жил бүр дэлхийн өнцөг булан бүрд банк, санхүүгийн байгууллагуудын шилдгийн шилдгийг шалгаруулдаг энэхүү хүндэт шагнал нь ХХБанкны ололт амжилт, санхүүгийн найдвартай байдлыг бататган Монгол улсын эдийн засаг болон нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлж байгаа явдал юм.

ХХБанк нь Монгол улсын банкны зах зээлд 2013 оноос хойш нийт активаар тэргүүлэгч байр суурийг эзэлсээр ирсэн ба 2016 онд томоохон банкууд дундаас ашигт ажиллагааны өсөлттэй ажилласан цорын ганц банк юм. Энэхүү шагналыг гардан авахад ХХБанкны харилцагчид, хамтран ажиллаж буй иргэд, байгууллагууд болон нийт ажилтнуудын хувь нэмэр оролцсон тул та бүхэнд гүн талархал илэрхийлье.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур Facebook Twitter Youtube Онлайн туслах E-Brochure Холбоо барих