Мэдээ / Jul 21, 2017

MoneyGram наадамчин олонтой хамтдаа наадамлалаа

Хийморьлог Монголчууд маань түүхэн уламжлалт үндэсний баяр наадмаа дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Үндэсний баяр наадмын нээлт төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр, утга агуулга төгс сайхан болж өндөрлөсөн билээ. Баярын нээлтийн үеэр үзэгч наадамчин олныг баярлуулсан сайхан үйл явдал нь олон улсын нэр хүнд бүхий MoneyGram мөнгөн гуйвуулгын брэнд үйлчилгээнээс цэнгэлдэхийн урд жигүүрийн саравчгүй суудалд суусан үзэгчдэд нар, борооны шүхэр бэлэглэж, тав тухтай нээлтийн арга хэмжээгээ үзэх боломж олгосон явдал байлаа.

Сонирхолтой нь, баярын тайз засал, найруулгатай нийцүүлэн MoneyGram шүхрээр төрийн далбааны өнгийг үүсгэж, наадамчин олноо баясгалаа.

MoneyGram үйлчилгээ нь

Дэлхийн 200 гаруй улс оронд 350’000 нэгжээрээ дамжуулан 10 минутын дотор мөнгөн гуйвуулга илгээж, хүлээн авах боломжтой шуурхай, найдвартай байдлаараа танигдсан үйлчилгээ юм. Энэхүү олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын үйлчилгээг Монголчууд маань Монголдоо Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк, Капитрон банк, Капитал банк, Ариг банк, Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк зэрэг 6 банкаар дамжуулан авах боломжтой.

Худалдаа хөгжлийн банк олон улсын жишигт нийцсэн дэвшилтэт үйлчилгээг харилцагчиддаа хүргэх зорилт тавьж, хүссэн цагтаа хүссэн газраасаа мөнгөн гуйвуулга хийх боломжийг MoneyGram self service сувгийн нээлтээрээ бүрдүүлсэн билээ. Онлайнаар гуйвуулга хийх харилцагчийн тоо хурдацтай өссөөр байна. Тун удахгүй MoneyGram үйлчилгээг ATM ашиглан дэлхийн хаана ч мөнгөн гуйвуулгаа илгээх, хаанаас ч хүлээн авах боломжийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Найдвартай, шуурхай, хялбар үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн Монголчууддаа хүргээд зогсохгүй, Үндэсний их баяр наадмаар наадамчин олонтой хамтдаа баярласан MoneyGram үйлчилгээндээ талархал илэрхийлье.

 
ХАЙРТАЙ ХҮНИЙ ТАНЬ ХАЛУУН ГАРТ

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт