Мэдээ / Jun 05, 2017

ХХБАНК 18 НАСТНУУДДАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Бид 18 настай харилцагчиддаа зориулж Зорилго, тэмүүлэлд хөтлөх “Junior Customers” арга хэмжээгээ 6-р сарын 2-ны өдөр зохион байгууллаа. Хүүхдийн хадгаламж эзэмшигчиддээ хүндэтгэл үзүүлдэг энэхүү уламжлалыг бий болоод 5 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн хувьд хүүхдийн хадгаламж эзэмшдэг 200 харилцагчидаа Туушин зочид буудалд урьж, уулзалт, лекц, урлагийн тоглолт, зоогтой дурсамж дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.


Junior Customers” арга хэмжээг ХХБанкны Гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд нээж хүрэлцэн ирсэн залуустаа санхүүгийн мэдлэг, мэдээлэл өгч, мөн урилгаар Сант сургуулийн захирал З.Энхмөнх, бүжигчин Т.Саруултөгс нар мэргэжил боловсрол эзэмших болон зорилгодоо тууштай байх тухай илтгэл тавьж, хөтлөгч Х.Санжсүрэн, дуучин С.Гантогоо нар сонирхолтой нэгэн өдрийг бэлэглэлээ. Энэхүү арга хэмжээний гэнэтийн бэлэг нь АНУ-н бүжигчин Marcio Ratinho болон Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ нар байлаа. 18 настай зочдын маань эмоци, эрч хүч нь илтгэгч, дуучин, бүжигчдийг улам эрчилж, бидэнд илүү ихийг бүтээх урам боллоо.

Бид хүрэлцэн ирсэн зочиддоо “Junior Customers” дурсгалын сертификат, дотоодын, олон улсын карт авах эрх, гарын бэлгийн хамт гардууллаа.

Хэрвээ Та хүүхдийнхээ ирээдүйд зориулж хуримтлал үүсгэж, хүсэл тэмүүлэлд нь хүч нэмэхийг хүсвэл өөрт ойр байрлах манай банкны салбар, тооцооны төвүүдэд хандаарай.

 

Хөгжил дэвшилд хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт