Мэдээ / May 31, 2017

ХХБанкны санхүүжүүлсэн “Хүүхэд амь” төслийн II шат амжилттай хэрэгжлээ

Монгол улсын ирээдүй, хойч үе болсон хүүхэд багачуудын эрүүл мэнд, боловсрол бол өнөөгийн нийгмийн хамгийн чухал сэдвүүдийн нэг. Тиймээс ч ХХБанк хүүхдүүдэд чиглэсэн аливаа арга хэмжээг нээлттэй дэмжин ажилладаг билээ.

 

Нийгмийн хөгжлийн төлөө JCI Mongolia байгууллагаас зохион байгуулж буй НҮБ-ийн “Тогтвортой хөгжлийн 17” зорилгод чиглэсэн нярайн эндэгдлийг бууруулах зорилготой “Save Life” төслийг ХХБанк дэмжин, хамтран ажиллалаа. 2016 оны байдлаар энэхүү төслийн хүрээнд Монгол улсын нярайн эндэгдэл түүхэндээ анх удаа 19.1%-иас 5.6% хүртэл буурсан байна. Нярайн мэс заслыг зөвхөн нярайд зориулсан өрөөнд, зориулалтын тоног төхөөрөмжөөр хийсэнээр хагалгааны үед болон хагалгааны дараа гарах аливаа эрсдэлийг бууруулдаг бөгөөд өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү тасаг нь Монголын хамгийн анхны олон улсын стандартад нийцсэн 0.5-3.5 кг жинтэй, 28 хүртэлх хоногтой нярайн мэс заслын орчинг бүрдүүлсэн тасаг юм.

Ирэх жилүүдэд энэхүү төсөл нь үргэлжилж, Монгол хүүхэд бүр эрүүл төрж, ээлтэй, зөв орчинд өсч бойжих боломжийг бий болгох зорилготой олон ажлуудыг хийх юм. Мөн “Save Life” төсөлд хамтран нэгдэж, хойч үедээ үнэтэй хувь нэмэр оруулж буй бүх байгууллагууд болон хувь хүмүүстээ ХХБанк талархал илэрхийлж байна.

ХХБанк нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, боловсролд чиглэсэн олон төсөл, арга хэмжээг цаашид ч зохион байгуулж, дэмжиж ажилласаар байх болно.

 

 
Хөгжил, дэвшилд хамтдаа

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт