Мэдээ / Apr 28, 2017

Монгол Улсын ТОР-100 Аж ахуйн нэгжийн 4-рт шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 16 дахь жилдээ зохион байгуулж буй Монголын шилдэг 100 ААН–ийг шалгаруулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд зохион байгуулагдаж Худалдаа, хөгжлийн банк 4-р байрт шалгаран өргөмжлөлөө гардан авлаа.


Эдийн засгийн ямар ч цаг үед ХХБанк бат тогтвортой гэдгээ харуулан 2016 онд төгрөгийг олон улсын зах зээлд арилжаалдаг болох эхлэлийг тавьж, худалдааны санхүүжилтийн шугамын зээлийг бие даан захиран зарцуулан, харилцагчиддаа олгоод зогсохгүй нийт 658.4 сая ам.долларын шугам батлуулан ажиллалаа. Мөн 956.3 тэрбум төгрөгийн аккредитив, баталгааг нээж, харилцагч байгууллагуудынхаа худалдан авалт, ажил үйлчилгээ, мөнгөн урсгал, санхүүгийн чадамжийг нь дэмжин ажиллалаа.  


Түүнчлэн, Монгол Улсын гадаад төлбөр тооцооны 61.8 хувийг дангаараа гүйцэтгэн, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр 865 тэрбум төгрөгт хүрэн, өмнөх оноос 38-н хувиар өсч, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, өрх гэр, иргэд гээд харилцагчдынхаа түвшин бүрт шаардлагатай санхүүжилтийг шуурхай олгон ажиллаж байна.  

 
2007 оноос өнөөдрийг хүртэл ХХБанк олон улсын санхүүгийн зах зээлд нийт 5-н удаагийн 1.14 тэрбум ам.долларын бондыг амжилттай арилжаалсан Монгол Улсын анхны бөгөөд цорын ганц аж ахуйн нэгж төдийгүй 700 сая юанийн буюу 115 сая ам.долларын 3 жилийн хугацаатай гаргасан 4 дэх бондоо хугацаанд нь төлж санхүүгийн чадавхи, найдвартай байдлаа бататгасан билээ.


ХХБанк мэргэжлийн өндөр ур чадвар, туршлагадаа суурилан эх орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж, 2016 онд Монгол Улсын Засгийн газрын 500 сая ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр гаргах ажилд гадны томоохон хөрөнгө оруулалтын банкуудтай амжилттай хамтран ажилласан юм.


Мөн ХХБанкны иргэдийн харилцах, хадгаламж 39.1 хувиар өсч, салбарын өсөлтөөс 2 дахин өндөр үзүүлэлттэй гарсан нь харилцагчдын итгэх итгэл өндөр байгааг харуулж байна.


Тийм ч учраас ХХБанкны санхүүгийн найдвартай байдал, тогтвортой өсөлт, гадаад харилцааг үнэлэн Finance Asia, Global Banking and Financial Review, Global Trade Review  зэрэг дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдээс “Монгол Улсын Шилдэг банк”, Азийн хөгжлийн банкны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрийн “Монгол дахь Тэргүүлэх хамтрагч банк”, Японы Засгийн газрын Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх JICA төслийн “Шилдэг Санхүүжүүлэгч банк” зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртсэн юм.


Монголдоо төдийгүй дэлхийд амжилтаараа үнэлэгддэг Худалдаа, хөгжлийн банкны амжилтын гол цөм болсон нийт харилцагчид, хамтран ажиллагсад, ажилтнууд Та бүхэндээ талархал илэрхийлье.

Хөгжил дэвшилд хамтдаа

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт