Мэдээ / Apr 17, 2017

Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын гишүүн боллоо

Худалдаа, хөгжлийн банк Монгол дахь Америкийн Худалдааны Танхим буюу АмЧам Монгол ТББ-ын гишүүнээр элсэж 4-р сарын 12-ны өдөр батламжаа ёслол төгөлдөр гардан авлаа.


АмЧам Монгол нь дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог, 3 сая гаруй гишүүнтэй Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар ба Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөлийн гишүүн бөгөөд АНУ-Монгол улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг бие даасан байгууллага билээ. ХХБанк тус танхимын гишүүн болсноор дэлхийн санхүүгийн зах зээл дэх мэдээ, мэдээллийг шуурхай хүлээн авах, өөрийн банкны үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэх, улмаар харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг бүх төрлийн төсөл хөтөлбөрт хамрагдан өргөн хүрээнд олгох боломж бүрдэж байгаа юм.

 


Түүнчлэн, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Ernst & Young, Deloitte Onch, ING Bank, PWC Mongolia, MSM Group, MCS Holding гэх зэрэг 50 гаруй томоохон байгууллагууд АмЧам Монгол ТББ-ын гишүүнчлэлтэй байдаг бөгөөд гишүүнчлэлийн хүрээ улам өргөжиж байна.


АмЧам Монгол нь бусад орнууд дахь Худалдааны Танхимуудын Зөвлөлөөр дамжуулан гишүүн байгууллагууддаа бизнесийн харилцаа, цар хүрээгээ нэмэгдүүлэх боломж олгож, мэдээллээр тогтмол ханган АНУ болон Монгол улсын хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг байна.


Хаяг, Байршил Валютын ханш Тооцоолуур Facebook Twitter Youtube Онлайн туслах Холбоо барих