Мэдээ / Mar 02, 2017

ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Худалдаа, хөгжлийн банк нь  дараах үл хөдлөх хөрөнгийг худалдаалах дуудлага худалдааг 2017 оны 4-р сарын 03-ны өдрийн 11:00-13:00 цагийн хооронд өөрийн Төв байранд зохион байгуулах гэж байна.


Хөрөнгийн нэр

Хөрөнгийн байршил

Хөрөнгөнд багтсан зүйлс

Хэмжээ

Зориулалт

Анхны дуудах үнэ

1

ХХБ-ны Дорнод салбарын хуучин барилга

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг

Үйлчилгээний зориулалттай барилга, 2 автомашины гражийн хамт

315 м.кв

Үйлчилгээний зориулалттай.

400,000,000.00
(дөрвөн зуун сая) төгрөг

Контор-үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар

1,153 м.кв

 

Дуудлага худалдаанд оролцогч нь дуудлага худалдаанд оролцогчийн хураамж болон Хөрөнгийн анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчинг байршуулснаар дуудлага худалдаанд оролцож, үнийн санал гаргах эрхээ баталгаажуулна. Дэнчингийн мөнгийг Худалдаа, хөгжлийн банкин дахь 4004962560010053 тоот дансанд 2017 оны 3-р сарын 31-нийөдрийн 17:00 цагаас өмнө шилжүүлсэн байна.

Жич: Дуудлага  худалдаанд  оролцогч  иргэн  50,000.00  төгрөг,  аж  ахуйн  нэгж,  байгууллага 100,000.00 төгрөгийн хураамж (НӨАТ ороогүй) төлөх ба энэхүү хураамжийг буцаан олгохгүй.

 

Нэмэлт мэдээлэл:

  • Дуудлага худалдаанд оролцогч нь Удирдамжтай танилцсан байх;
  • Дэнчин тавьсан төлбөрийн гүйлгээний утга нь дэнчин тавьж буй оролцогчийн “Овог нэр, регистерийн дугаар эсвэл хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, холбоо барих утас”-ны мэдээллийг агуулсан байх ёстой;
  • Дэнчингийн мөнгийг дээрх хугацаанд шилжүүлээгүй иргэд, аж ахуйн нэгж дуудлага худалдаанд оролцох боломжгүй болохыг анхаарна уу;
  • Дуудлага худалдаанд шалгараагүй иргэд, аж ахуйн нэгжийн банкинд байршуулсан дэнчингийн мөнгийг өөрийн хүсэлт гаргасан дансанд дуудлага худалдаа дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор багтаан буцаан шилжүүлнэ;
  • Ялагч нь дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор банктай гэрээ байгуулна;
  • Худалдан авагч нь гэрээ зурагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор төлбөрийг шилжүүлж дуудлага худалдаагаар авсан үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй. Энэ хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиодолд үнийн саналыг хүчингүйд тооцож (дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй) дуудлага худалдааны дээд үнийн шаардлага хангасан дараагийн оролцогчид шилжүүлнэ.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот 14210, Монгол улс
Дуудлага худалдаатай холбоотой асуудлаар ХХБанкны Хангамж, борлуулалт, гэрээний хэлтэс (Д.Буяннэмэх, 99688101, 70100241, buyannemekh.d@tdbm.mn)-тэй холбогдоно уу.


Хаяг, Байршил Валютын ханш Тооцоолуур Facebook Twitter Youtube Онлайн туслах Холбоо барих