Мэдээ / Nov 18, 2016

Дэлхийд тэргүүлэгч Visa Worldwide байгууллагын "Deep partnership”-ээр Худалдаа, хөгжлийн банк тодорлоо

Олон улсын төлбөрийн системээр дэлхийд тэргүүлэгч Visa Worldwide байгууллага Арилжааны банкуудаас Худалдаа, хөгжлийн банктай хамтарсан 24 жилийн амжилттай түншлэл, цаашдын өргөжин тэлэх хамтын ажиллагаагаа үнэлэн "Deep partnership"-ээр тодруулж, шагналыг 2016 оны 11-р сарын 15-ны өдөр Visa Worldwide байгууллагын Зүүн Хойд Азийн бүс нутгуудыг хариуцсан захирал Tom Tobin ХХБанкны Гүйцэтгэх захирал О.Орхонд гардуулаа.

 

ХХБанк 1992 онд олон улсад танигдсан Visa картаар үйлчилгээний байгууллагууд төлбөр тооцоогоо хийх боломжийг Монголд анхлан нэвтрүүлж, 2001 онд Монголчууддаа зориулсан Visa картыг зах зээлд гаргаснаар дэлхийн хаана ч Монгол хүн төлбөр тооцоо гүйцэтгэх боломжтой болж байсан түүхтэй.

 

 

Түүгээр ч зогсохгүй 2005 онд дээд зэрэглэлийн Visa Platinum болон Visa Business зээлийн картууд, 2006 онд эмэгтэйчүүдэд зориулсан анхны Visa Lady loyalty карт, 2010 онд EMV чип технологийн хамгаалалтыг Монголд анх удаа бүрэн нэвтрүүлж, 2014 онд Visa евро карт, 2015 онд Visa corporate зээлийн карт, 2016 онд Visa төгрөгийн карт зах зээлд гаргаж, Монголчууддаа дэлхийн төлбөрийн системтэй хөл нийлүүлэх боломжийг Visa Worldwide байгууллагатай хамтран хүргэсээр байна.

Бидний хамтын ажиллагаа улам өргөжин, харилцагчдынхаа олон улс дах төлбөр тооцоог шуурхай, саадгүй хүргэсээр байх болно.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт