Мэдээ / Oct 28, 2016

“Нэг зорилго - Нэгдсэн шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцvvлгийг зохион байгууллаа

Худалдаа, хөгжлийн банк үнэт цаасны зах зээлийн зохицуулагч байгууллагууд болон ЖАЙКА /Japan Internatoinal Cooperation Agency/-тай хамтран “Нэг зорилго - Нэгдсэн шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2016 оны 10-р сарын 26-ны өдөр Төрийн ордны “Их танхим”-д амжилттай зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт үнэт цаасны зах зээлийн нийт 100 гаруй мэргэжлийн оролцогч байгууллагууд, 20 гаруй гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид оролцсон юм.

 

Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчид, үнэт цаас гаргагчид, хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудал, өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахад үнэт цаасны зах зээл, кастодиан үйлчилгээний оролцоо түүний ач холбогдлыг таниулан сурталчлах, цаашид авч хэрэгжүүлбэл зохих бодлогын санал дүгнэлтүүдийг нэгтгэн, УИХ, Засгийн газар, төрийн холбогдох байгууллагуудад хүргүүлж, урт хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгуулах,  цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхөд чухал ач холбогдолтой байлаа.

 

 

Мөн Худалдаа, хөгжлийн банк нь 2016 оны 10-р сарын 28-ны өдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр зохион байгуулагдах үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, зөвлөмж өгөх зорилготой “Үнэт цаасны нээлттэй өдөрлөг”-т оролцож, Кастодианы үйлчилгээг олон нийтэд танилцуулж, хөрөнгийн зах зээл, кастодиан үйлчилгээний сургалт зохион байгуулах тул хөрөнгийн зах зээлийн оролцогч та бүхэн өдөрлөгт өргөнөөр оролцохыг урьж байна.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих