Мэдээ / Oct 20, 2016

Дуудлага худалдааны урилга

“Худалдаа, хөгжлийн банк” нь  Хавсралт1 - д заасан үл хөдлөх хөрөнгүүдийн дуудлага худалдааг 2016 оны 11-р сарын 22-ны өдрийн 11:00-13:00 цагийн хооронд өөрийн төв байранд зохион байгуулна.

 

Дуудлага худалдаанд оролцогч нь дуудлага худалдаанд оролцогчийн хураамж болон өөрийн сонирхож буй хөрөнгийн анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчинг байршуулснаар дуудлага худалдаанд оролцож үнийн санал гаргах эрхээ баталгаажуулна. Дэнчингийн мөнгийг Худалдаа, хөгжлийн банкин дахь 4004962560010053 тоот дансанд 2016 оны 11-р сарын 21-нийөдрийн 17:00 цагаас өмнө шилжүүлсэн байна.

 

Жич: Дуудлага  худалдаанд  оролцогч  иргэн  50,000.00  төгрөг,  аж  ахуйн  нэгж,  байгууллага 100,000.00 төгрөгийн хураамж төлөх ба энэхүү хураамжийг буцаан олгохгүй.

 

Нэмэлт мэдээлэл:

     - Дуудлага худалдаанд оролцогч нь удирдамжтай танилцсан байх.

     - Дэнчин тавьсан банкныгүйлгээний утга нь дэнчин тавьж буй хөрөнгийн “Хувийн дугаар” болон оролцогчийн “Овог нэр, регистерийн дугаар эсвэл хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар”-ын мэдээллийг агуулсан байх ёстой.

          -Жишээ нь: “Хувийн дугаар 1, Овог нэр, РД” Дэнчингийн мөнгийг дээрх хугацаанд шилжүүлээгүй иргэд, аж ахуйн нэгж дуудлага худалдаанд оролцох боломжгүй болохыг анхаарна уу.

     - Дуудлага худалдаанд шалгараагүй иргэд, аж ахуйн нэгжийн банкинд байршуулсан дэнчингийн мөнгийг өөрийн хүсэлт гаргасан дансанд дуудлага худалдаа дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор багтаан буцаан шилжүүлнэ.

     - Ялагч нь дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор банктай гэрээ байгуулна.

     - Худалдан авагч нь гэрээ зурагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор төлбөрийг шилжүүлж дуудлага худалдаагаар авсан үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй. Энэ хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиодолд үнийн саналыг хүчингүйд тооцож (дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй) дуудлага худалдааны доод үнийн шаардлага хангасан дараагийн оролцогчид шилжүүлнэ.

 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө -19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот 14210, Монгол улс


Дуудлага худалдаатай холбоотой  асуудлаар (Х.Мөнгөншагай, гар утас: 99003212, утас:70100241, имэйл: mungunshagai.kh@tdbm.mn)-тэй  холбогдоно уу.

 

Худалдаа хөгжлийн банк

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих